COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 21, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Оюунхорол: Эмнэлэг, онцгой, цагдаагийн албан хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээл гаргая гэж үзсэн

админ
2020 оны 4 сарын 29

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол " Тогтоолын төслийг дэмжиж байна. Аюулт цар тахлын тоо улам нэмэгдэж байна. Монголд Улс зөөвөрлөгдөн орж ирсэн 38 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгэрсэн 10, эмчлүүлж байгаа 28, ажиглалтад 750 хүн байна. Засгийн газар, Онцгой комисс харьцангуй шуурхай арга хэмжээ авсан учраас урьдчилсан сэргийэх арга хэмжээг авч байна. Хөл хориотой холбоотой нөхцөл байдлыг эрх зүйн хувьд зохицуулах шаардлагатай байсан нь ийнхүү хуулийн төсөл болон орж ирж байгаа нь зөв. Ямар нэг давамгай эрх ашиг байхгүй гэж итгэж байгаа.

Олон ААН үйл ажиллагаа зогссон, ажлын байргүй болсон, ядуурал руу ч гулсаж байгаа хэсэг бий. Тиймээс энэ хуулиар 2020 оны төсвийн багц дотор зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгоё. Ингэхдээ иргэд рүү чиглэсэн, эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэх механизм хийх чиглэл бий. Дэлхийн улсууд ч энэ арга хэмжээг авч байгаа. Үүнд эрүүл мэндийн салбарынхан, төрийн тусгай албан хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн багцыг гаргая гэж үзсэн. Төрийн албан хаагчид өндөр цалин авч тансаглаад байгаа зүйл байхгүй. Өнөөдөр галын фронтод төрийн албан хаагчид маш сайн ажиллаж байгаа. Тэднийг сайн ажиллаж байна гэсэн урмын үгээр тэтгэх биш амь амьдрал нь хүрсэн нийгмийн бодлогыг гаргах шаардлагатай гэж үзэн дээрх саналыг гаргасан.

Нэг болгоомжлол харагдаж байна. 2020 оны төсөвт суусан хөрөнгө оруулалт, төсвийг бүхэлд нь хөдөлгөх тухай биш бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хэвээрээ үргэлжилнэ. Олон талаас нь ярьж 7 хэмжиж нэг огтлох замаар шуурхай, шийдвэртэй арга хэмжээ авна гэж итгэж байна.” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616646
3 эможи

оцон шувуу
2020-04-29 15:22
оцон шувуу
Д.Оюунхорол

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up