COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 21, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо

админ
2020 оны 4 сарын 29

Arslan.mn

Ж.Эрдэнэбатын Засгийн газар чамгүй дуулиантай унаж байсан гол шалтгаан нь концессын гэрээ болон бусад хууль бус зүйл. Түүний танхимд ажиллаж байсан сайд нар энэ асуудалд холбогдож байсан ч чимээ намдаасан. Харин Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Прокурорын газарт хүргүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байгаагаас харвал МАН гишүүддээ хариуцлага тооцсон хэвээрээ байгаа аж.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан болон бусад хууль бус зүйл өдүүлсэн хэнийг боловч УИХ-ын болон бусад шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг олонтаа дуулгаад байгаа. Тухайлбал, “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбогдсон нөхөд эрүүгийн хариуцлага хүлээж гээд МАН-д цэвэрлэгээ явагдсаар байна. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татан, шалгаж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдэж байгаагаас харвал тэр нэр дэвших эрхгүй болж байна гэсэн үг.

Эрх зүйн үүднээс нь аваад үзвэл Хяналтын прокурор Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн хүсэлтийг хянан үзээд үндэслэлтэй гэж үзвэл Улсын Ерөнхий прокурорт саналаа хүргүүлдэг учиртай. Уг саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д хүргэдэг хуультай. Ж.Эрдэнэбатын хувьд ийм процесс явагдана гэсэн үг.

Эх сурвалжуудын мэдээллээс харахад Ж.Эрдэнэбат Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” гэх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдаж байгаа бололтой. МАН-аас Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Д.Гантулга, НИТХ-ын дарга асан Ц.Сундуй гээд олон хүн хариуцлага тооцсон энэ зарчим өдгөө ч өрнөж байгааг энэ явдал харуулж байна. Тэгэхээр Сэлэнгэ аймагт МАН-ын өрсөлдөгчдөөс нэг мандат эзэнгүй үлдэж байна гэсэн үг. Гэхдээ тус аймагт МАН-аас өрсөлдөх ирээдүйтэй, нэр цэвэр залуус олон байгааг бас дуулгах учиртай.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616644
1 эможи

БОДЛЫН ХУЛГАЙЧ
2020-04-30 08:28
ЭНЭ ХУЛГАЙЧ ЯМАР НҮҮРЭЭРЭЭ НЭР ДЭВШИХ ГЭЖ............................
keyboard_arrow_up