COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Элдэв-Очир: Ноолуурыг 100 мянгаар авах боломжгүй талаар Ч.Улаан сайд ойрын үед залруулга хийх байх

2020 оны 4 сарын 29

Arslan.mn

Ноолуурын үнийн асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс мэдээлэл хийж байна.

Ноолуур тушаасан суурь үнэ дээр кг тутамд 20,000 төгрөг нэмж олгох тогтоолын төсөл боловсруулжээ

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг ноолуурын үнийн асуудлаар санал дүгнэлт гаргаж, тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт хүргүүлэхээр боловсруулаад байна.

Засгийн газарт хүргүүлэхээр бэлтгэсэн тогтоолын төсөлд:

  • Ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүн экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох ажлын яаралтай зохион байгуулах,
  • Ноолуурын экспортын дэмжих зорилгоор бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжийг тэглэх асуудлыг шийдвэрлэх,
  • Малчдын орлого болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр тушаасан нэг килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрт олгох,
  • Ноолуурын зах зээлд өрсөлдөөн бий болгож, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын худалдан авагчдыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татах оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах гэсэн дөрвөн асуудлыг тусгасан” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
616636
3 эможи

Зочин
2020-04-30 07:38
Сонгууль дөхөөд ирэхээр малчдын саналыг авах арга. МАН ныхан малчдын толгойг эргүүлэх амархан. Малчин малтайгаа адилхан мал болсон юм бна лээ.
Зочин
2020-04-30 07:35
100 мянгаар 1 сар тансаг амьдруулдаг элдэвочир хол очиж хуц. Ноолуурын үнэ бүр буулгачихлаа 85 биш бүр 20000 болгочихлоо.
keyboard_arrow_up