COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 01, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Вьетнамд 14 монгол иргэн гэмт хэрэгт холбогджээ

админ
2020 оны 4 сарын 24

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, Вьетнамын гэрээг соёрхон батлах тухай хуулийг батлав.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 14 иргэн Вьетнам улсад гэмт хэрэгт холбогдсон бол манайд Вьетнамын нэг иргэн ял эдэлж байна. Тиймээс гэмт этгээдийг харилцан шилжүүлэх, саатуулахтай холбоотой заалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгажээ. Мөн шилжүүлэхээс татгалзах үндэслэл, баримт бичиг, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлжээ. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.

Ташрамд дурдахад, Монгол Улс 18 оронтой гэмт этгээд шилжүүлэх гэрээ байгуулсан.

Мөн чуулганаар  Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
616462
2 эможи
keyboard_arrow_up