COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга болон гишүүд Л.Болдод шаардлага тавьж маск зүүлгэв

2020 оны 4 сарын 23

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд ээлжээр асуулт асууж, санал хэлэв. УИХ-ын Л.Болдыг үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүнээс амны хаалт зүүхийг шаардав. Харин Л.Болд гишүүн “Би маскаа байнга зүүж байгаа. Гэхдээ чуулганы танхимд бусдаас хоёр метрээс илүү зайтай байгаа үед маскгүй байж болно” хэмээн хэсэг “гүрийсэн" юм. 

О.Баасанхүү гишүүний шаардлагаас гадна УИХ-ын дарга Г.Занданшатар “Л.Болд гишүүн та маскаа зүү. Тэгээд ч та өөрийнхөө хуваарьт танхимаас чуулганы хуралдаанд оролцох ёстой. Яагаад чуулганы танхимд ороод ирэв” гэв. Үүний хариуд Л.Болд “Микрофон ажиллахгүй байгаа учраас чуулганы танхимд орж ирлээ” гэсэн тайлбар өгсөн. 

Ийнхүү Их хурлын дарга болон бусад гишүүдийн шаардлагаар Л.Болд амны хаалтаа зүүв. 

УИХ-ын гишүүн Л.Болд тусгай үүргийн нислэгээр гадаадаас ирж, заасан хугацаанд тусгаарлалтад байсан ч гэрээр тусгаарлагдах хугацаандаа гадуур явж, чуулганы хуралдаанд оролцон, шоронд очиж хүнтэй уулзсан хэмээн гишүүд  шүүмжилж байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
4
616424
10 эможи

Зочин
2020-04-24 10:45
Болд г маскны төлөө гутаахаа боль ордны хулгайчууд цөөрвөл сайн л биз
Зочин
2020-04-24 10:43
За юун аминдаа хайртай хулгайчууд вэ? 2хон минут маскаа тайлаад үг хэлээд өмсөхийн хооронд 1 урвагч чагнигнаад бсан тэрнээс 2м зайтай суусан бсан. 74н хулгайч коронагаар чадарвал Монголд л ашигтай
Зайл хүүрээ
2020-04-23 21:42
Зайл
иргэн
2020-04-23 21:18
Угаасаа л новш биздээ
ол
2020-04-23 21:11
зориуд халдвараа тараах гэсэн төрийн эсрэг гэмт хэрэгтэн байна
зочин
2020-04-23 20:55
Төрд биднийг төлөөлөөд иймэрхүү хүмүүс л сууж байна даа.
Bat
2020-04-23 20:16
Bold gishvvn zorchil gargalaa torguulia tolson barimtaa olon niited vzvvlehiig shaardaj bna
Зочин
2020-04-23 20:11
Болд гишүүн маск зүүхгүй гүрийгээд Зөрчил ын хууль үйлчлэхгүй үү зөрчил нь тодорхой харагдлаа шүү хариуцлага тооцно биз дээ
Гога
2020-04-23 19:17
Зөрчлийн хууль гэж маск зүүгээгүй энгийн ардыг 100.0 р торгодог хууль байдаг
keyboard_arrow_up