COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь ЧӨЛӨӨЛЛӨӨ

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

Чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх эсэхийг шийдэх нууц санал хураалтын хуудсыг тоолж байна. Санал хураалтын дүнг нийт 47 гишүүн оролцжээ.  

Санал хураалтын дүнг УИХ-ын гишүүдийн ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр "Өнөөдрийн чуулганы хураалтад нийт 60 гишүүн оролцсон. Нууц санал хураалтад 47 гишүүн санал өгсөн. Үүнээс 27 нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөхийг дэмжсэн байна" гэв.


12:42 2020/04/17

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна. 

Ийнхүү УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу гишүүнийг чөлөөлөх асуудалд нууцаар санал хураалт явуулах болов. Чуулганы хуралдаанд оролцож буй Төрийн ордны танхим бүрээс гишүүдийн төлөөллийг оролцуулан нууц санал хураалтын саналыг тоолох тооллогын комисс байгуулав. 

Тооллогын комиссоос нууцаар санал хураалт явуулах журмыг танилцууллаа. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу гишүүнийг чөлөөлөх асуудалд нууцаар санал хураалт явуулж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх нууц санал хураалтыг нууцаар явуулна. Санал хураалтын дүнг чуулганы үдээс хойших хуралдаанд танилцуулна" гэв. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616174
1 эможи
keyboard_arrow_up