COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.12 цагт ирцтэй эхэллээ. Хуралдаанаар 8 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, ХЭҮК-ын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх асуудал багтжээ. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Пүрэвдорж нарын өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2 хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна. Үдээс хойш буюу 15.00 цагт Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх байсан ч хойшлуулах хүсэлт ирүүлснийг мөн УИХ-ын дарга танилцууллаа.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс чуулганаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616157
0 эможи
keyboard_arrow_up