COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Хурал тасалсан гишүүдийн нэрсийг зарлаж, ХАРИУЦЛАГА ТООЦ

2020 оны 4 сарын 07

Arslan.mn

УИХ-ын өнөөдрийн /2020.04.07/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Цахимаар хуралдаж байгаа болохоор туршлага дутаж байна. Энэ бүхнийгээ гишүүдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Нэгэнт цар тахал гарсан тохиолдолд цахим хуралдаан хийх нь хуулийн агуулга. Хуулийн төслийг харахаар Ажлын хэсэг дээрээ харна биз. Ихэвчлэн техникийн талаасаа заалт орсон харагдана. Би Д.Эрдэнэбат гишүүнтэй санал нэг байна. Энгийн үед хуралддаг горимын зүйл л орчихсон харагдсан байна. Ядаж л гишүүдийн хэлэх үгийг бага байлгах, зарим давхардсан санааг арилгах зэрэг асуудал дутагдалтай харагдаж байна. Гишүүд ч гэсэн онцгой нөхцөлд ямар үг, ямар зүйл хэлэх ёстой гэдэгтээ хариуцлагатай хандах ёстой. Тэр хариуцлагыг нь хүлээлгэдэг байх хэрэгтэй. Өнөөдөр л гэхэд чуулганы хуралдаан 30 минут хоцорч эхэллээ. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Энэ цахим хуралдаан бол анх удаа. Олон хүндрэл гарч магадгүй. Энд аюулгүй байдал зэргийг нь анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа хаалттай хуралдааныг хэрхэн зохион байгуулах юм. Нууцлалыг хэрхэн хангах юм. Төрийн ордон карентид орвол яах юм. Онц байдал цахим хуралдаан болж байгаа үед үг хэлэх, санал хэлэх хугацаа нь энгийнээр явах эсэхээ тодорхой болгох хэрэгтэй. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хурал, цуглааныг тасалсан гишүүдийн нэрсийг олон нийтэд зарлаж, хариуцлага тооц. Эрх мэдлийг УИХ-ын Ёс зүйн хорооны даргад өгч байна. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Онц байдал, дайн бүхий дайны байдал, гамшиг олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор Засгийн газар саналаа хүргүүлнэ гэж заасан. Байнгын хороо, нам, эвсэл хууль санаачлах нь Үндсэн хуультайгаа шууд харшилна. Ирцийн тухайд онцгой нөхцөлд яаж шийдэх нь түвэгтэй асуудал юм. бусад орны судалгаанаас харахад Үндсэн хуульд тусгасан ирцийг шаардах нь зохисгүй гэж үзсэн байна лээ.

УИХ-ын гишүүн Д.Цогзолмаа: Хэлэлцэх асуудлыг эрэмблэх асуудлыг онцгой нөхцөлд ажиллах дэгэд оруулах саналтай байна. Онцгой нөхцөл байдал нь биднээс эдийн засгийн стратегийг шаардаж байна. Техникийн шийдэл, шинэчлэлүүдийг энэ цаг үетэй уялдуулан шийдэх шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: COVID 19-тэй холбоотой тусдаа хууль гаргах саналтай байна. Хүний эрхийн зарим асуудлыг энэ хуулиар зохицуулах шаардлагатай байгаа. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615763
0 эможи
keyboard_arrow_up