COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 31, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Цахимаар хуралдах хаврын чуулганы НЭЭЛТ

админ
2020 оны 4 сарын 06

Arslan.mn

УИХ-ын бүрэн эрхийн сүүлчийн буюу 2020 оны хаврын ээлжит чуулган өнөөдрийн 12.00 цагт гишүүдийн 75 хувийн ирцтэйгээр анх удаа цахим горимоор НЭЭЛТЭЭ хийлээ.

2016 оны сонгуулиар бүрдсэн УИХ бүрэн эрхийн хугацааныхаа хамгийн отгон чуулганыг эхлүүллээ. Энэ удаагийн чуулган нь шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор онлайнаар хуралдаж байгаагаараа онцлогтой юм.

УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад тогтоосон зай хэмжээнд тодорхой тоогоор хуваагдан сууж чуулганы нээлтэд цахимаар оролцлоо.

УИХ-ын Тамгын газар хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын хугацаанд сэтгүүлчид ажиллах түр цэгийг Төрийн ордны хоёрдугаар давхрын фойенд байгуулжээ.

Arslan.mn

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд Монголын төр засгаас оновчтой, цаг алдалгүй арга хэмжээ авч байгааг тэмдэглэхийн сацуу иргэн бүр журамт үүргээ ёсчлон биелүүлж байгаад талархалтай буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээх үеэрээ онцлов.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615689
1 эможи
keyboard_arrow_up