COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Тэтгэврийн зээлийг тэглэх бонд гарсан. Цагаан сарын өмнө бүх ажил шийдэгдэнэ“

2020 оны 2 сарын 18

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой болон Салхитын мөнгөний ордын асуудлаар арилжааны банкуудын төлөөлөл, "Эрдэнэс Монгол" компанийн удирдлагуудтай уулзалт хийж байна. 

"Тэтгэврийн зээлийг тэглэх бонд гарсан. Цагаан сарын өмнө бүх ажил шийдэгдэнэ"

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар "Цагаан сарын өмнө энэ асуудлыг дуусгаж нэг тийш нь болгоно. Тэтгэврийн зээлийг тэглэх бонд гарсан. Цагаан сарын өмнө бүх ажил явагдана. Хоёрдугаар сард тэтгэврийн зээлийг суутгалгүй олгосон гэдэг нь зээлтэй иргэдийн зээл төлөгдсөн гэсэн үг. 

695 тэрбум төгрөгийн гэрээг арилжааны банкуудтай хийнэ. Мөн тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад олгох үнэт цаасны ажил үргэлжилж байна. Ойрын хугацаанд бонд арилжаалах гэрээг банкуудтай хийснээр энэ ажил дуусна.

16 хувийн хүүтэй зээл олгогддог байсныг зургаан хувийн хүүтэй бондоор солигдож байгаа учраас хүүгийн зөрүү гарч байгаа. Банкуудын хувьд энэ бол ашигтай зүйл биш. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд аль аль талдаа алдагдалгүй санал дэвшүүлж байгаа арилжааны банкуудад талархаж байна. 

"Цаашид тэтгэврийн зээлийг тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр хүүгүй, шимтгэлтэй гурван сар хүртэл хугацаагаар олгож болно гэж үзэж байгаа"

Arslan.mn

Монголбанкгы Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Зургаан сая хүртэл төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсан. Банкны системийн зээлийн багцад тэтгэврийн зээл багагүй хувийг эзэлдэг. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Монголбанк энэ асуудалд оролцож, хүндрэлтэй биш замаар шийдэх зохицуулалт хийж байгаа. 

“Эрдэнэс Монгол” компаниас гаргах бондыг зээл болгохтой холбоотой тооцоо судалгааг хийж байгаа. Зургаан хувийн хүүтэй таван жилийн хугацаатай энэ бондын ашиг, алдагдлын зөрүү гарах бол яаж явах уу гэдгийг судалсан. Бонд гараад банкны бланс дээр байгаа тэтгэврийн зээлээр солигдохоор болж байна. 

Монголбанкнаас тэтгэврийн зээлийг зогсоосон байсан. Хуульд зургаан сар хүртэл тэтгэврийн зээл олгоно гэж заасан. Цаашид тэтгэврийн зээлийг банкны нэг бүтээгдэхүүн байлгах уу үгүй юу гэдэг дээр шийдвэр гаргах ёстой.  Монголбанкны зүгээс зээл гэдгээр биш тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр хүүгүй, шимтгэлтэй гурван сар хүртэл хугацаагаар олгож болно гэж үзэж байгаа. " гэв.

"6 саяас доош хэмжээтэй тэтгэврийн зээлүүдийг тэглэсэн"

Arslan.mn

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн "223 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн багц манай банканд байв. 6 саяас доош хэмжээтэй тэтгэврийн зээлүүдийг тэглэсэн. Манай банкаар 160 мянган ахмад тэтгэврээ авдаг. Төрөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг биелүүлэн, ажлын хэсэгт мөн оролцож байна. Бид хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавина." гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Эх сурвалж:  ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
613894
25 эможи

Зочин
2020-02-21 11:51
Банк тэтгэврийн зээл өгөхдөө бүх сарынх нь хүүг суулгаад өгдөг. Тэглэсэн өдрөөс хойшхи үлдсэн сарынхаа хүүг яах вэ? Энэ талаар огт дуугарахгүй юм. Банкны цэвэр ашиг болж үлдэж байгаа юу
zochin
2020-02-20 11:09
tetgeweriin zeelee ogooche on garaad zeelleg awaad emchilgeend oroh gj bsan hun bur balraad bn shdee. gent zeellegee zogsoochih ymaa. hurdan shiidwechee hunii eruul mendtei holbootoi asuudal tulgaraad bn shde
Baga abdag hvmvvst 3 sar yuch bhgvi 6sar bolgoj ogooch sar bolchioochee
2020-02-20 08:06
Zochin
mgl
2020-02-20 01:40
Teglesen geed dewter ogohgvi bna dewtree awii geed hvleej baigaa hurdan ogchooch
Зочин
2020-02-19 18:53
6 сараар өгчөөч . Гуйж бна!
Зочин
2020-02-19 18:42
.3 n saraas bas daxial zeel awxn vnendee 350000 amjirgaand xvreltsexgu bn tetgeveriin dood xemjeeg 500000 bolgoj ogooch tor zasag mine
Зочин
2020-02-19 17:46
Бага тэтгэвэр авдаг хүмүүст 3сарын тэтгэвэр юу болох вэ Эмнэлэг үр хүүхэддээ нэмэр болох гээд хэрэгцээ бна 1_2 жилээр нь бага хүүтэй болгож өгөө
зочин
2020-02-19 16:28
3 сар болж байна баярлалаа
zochin
2020-02-19 14:04
Tetgwer gvitsed teglegsen ymu bank bolhoor tetegwer tegleegvi bga geed dewter uguhgvi ymaa tetegweree tegelsen ym bol dewtree uguuchee dewtree awmaar bna
zochin
2020-02-19 13:24
Gadaad.dotoodiin bankni ezen geh hulgaichuudiig tetgehee boliosoi.Say tet.zeel teglej bga n HAAN.Teriin bankiig l demjij bga .Ymar olon baishin sav barij bn.Bugd zeeliin ender huu l tednii emchiig sunderluuleed bn.Yasan tolgoigui uom be.Bankuudaas avcan zeeliig n butsaaj egeed boloo bsan.Itopekiin zeel gj 80.0 sayiig 200.0 say bolgoj telj.hun ardiig tuilduulj bgaag estoi ch haraagui met baih uomaa.Iim ender huutei oron delhiid bnuu.Odoo bas zeel egne geed yriad bn.Tet.zeelee bolioch.Ternii orond itopekiin zeeliin huug buuruulah arga haigaach.
Зочин
2020-02-19 13:07
3 сараар зээл олгох нь зөв.их хэмжээний зээл хэн хэндээ халтай.өгөх тусам хардаггүй шунал вэ
Су
2020-02-19 10:43
Ydaj 6n saraar olgooch de baga tetgewer awdag ahamduud zondoo bga shte
Zochin
2020-02-19 10:36
3sariin huugui 3 sariin awdag huuhdee awaad tgd 6 saraar ogoochee
Зочин
2020-02-19 06:14
ydaj 6 saraar uguuch tetgewer baga awdag ulsuudadaa 3 sar arai baga bn chuu baga awdag xund emndee uguud duusna xarin undur awdag ulsuud 3 sar yg bolnoo
Зочин
2020-02-18 23:26
ЗОЧИН
2020-02-18 17:45
МОНГОЛ УЛСЫН МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ТОГЛОГЧИД
keyboard_arrow_up