COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 29 хууль, 16 тогтоол батлуулжээ

2020 оны 2 сарын 07

Arslan.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр (2020.02.07) хэвлэлийн хурал хийж, Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Байнгын хорооны ажлын албаны зөвлөхүүд оролцов. 

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 21 удаа хуралдаж, хуулийн төсөл 29, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 16, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 7, хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэхийн 18 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 11 санал, дүгнэлт,  6 танилцуулга гаргаж, Байнгын хорооны 5 тогтоол баталсан.

Мөн Байнгын хорооны дарга, гишүүд Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж, 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч, тодорхой үүрэг чиглэл өгч ажилласан.

Тайлант хугацаанд Байнгын хороо Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслүүд болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслүүдийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болсон. Түүнчлэн “Хөгжлийн бодлого төлөвлөлт: Хэрэгжилт, шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг, мөн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвээр цуврал хэлэлцүүлэг, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан гэдгийг тодотгосон. 

Монгол Улсын Үндсэн хуулийн нийт зүйлийн 25,7 хувьд  нэмэлт, өөрчлөлт оруулсан. 

Сүүлийн 20-иод жил Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх, тодорхой асуудлыг тусгах шаардлагатай гэж ярьсан. 2010 оноос хойш гурван парламент дамжиж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж ажилласан ч тухай бүрт амжилтад хүрч чадаагүй бол энэ удаагийн Улсын Их Хурал гурван чуулган дамнуулан хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт хийснийг С.Бямбацогт гишүүн онцоллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613496
0 эможи

anna96
2020-02-08 02:44
Зочин
2020-02-07 23:05
keyboard_arrow_up