COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгнө

2020 оны 1 сарын 30

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцээд санал хураалтыг цаасаар нууцаар явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх нь түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх санал өгсөн байна.

Тодруулбал, УИХ-ын 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал өгсөн байна.  Гэсэн ч шийдвэрийг баталгаажуулах УИХ-ын тогтоолын төслийг олонх нь дэмжээгүй аж. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас хоёр цагийн завсарлага авчээ. 

Харин хуралдаанаас гарч ирсэн Н.Номтойбаяр гишүүн "Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Тиймээс улс төрөөс түр чөлөөлөгдөх шаардлага гараад байна. Би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Гэхдээ би улс төрөөс гарахгүй" гэж мэдэгдэв.


2020.01.30 /13.00 цаг/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нээлттэй хуралдаж хэлэлцэхгүй бол нийгэмд хардлага дагуулж байна. Нөгөө талаар хаалттай хэлэлцэх ч асуудал биш байна лээ хэмээгээд асуудлыг нээлттэй хэлэлцэх горимын  гэсэн санал гаргасан боловч дэгээрээ хаалттай хуралдах ёстой гэдгийг хуралдаан даргалагч хэлээд чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.

Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх эсэх асуудлыг яг одоо УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж байгаа бөгөөд гишүүд нууцаар санал өгнө. 

Сануулахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын  бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн  дэмжсэн бол УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй юм.

Түүнчлэн МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэр гаргасан билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613149
8 эможи

Mongol
2020-01-31 01:26
Nomtoibyar biznesmen mun uu?zuvhun Tsagaan suvragyn ordyg l 700 saya dollaroor zarahgui,hyamd bna gejee.Tsaana ni 32tiimerhuu litsenz baisan(Zarsnyg ni oruulaad)Zuvhun litsenz borluulsny 30%-n tatvar l gehed dor hayaj terbum dollar.Tegeed ashgiin,ul hudluh hurungiin,tsalingiin,gaaliin,nuatiin,asigt maltmal ashiglasny ,niigmiin daatgalyn geed l nembel tuluh tatvar barag nugarna. Hediig tulsun yum bol doo. Tuunees uluu idsen hun odoo baihgui,ireeduod ch bii bolohgui
Хүн
2020-01-30 18:29
Мундаг залуу бна шүү Номтой чи шүү би чамд баялааа
Зочин
2020-01-30 17:42
зочин
2020-01-30 16:23
Эргэж буцсан, туйлбаргүй ийм чулс төрч байх гэж дээ. Өмнө нь яасан ч өргөдлөө өгөхгүй гээд л томроод байсан шүү дээ. Одоо шалдаа бууж ирлээ л дээ.Ер нь иймэрхүү улс төрч нэр зүүсэн олгой толгойтнууд монголд олон доо
saihan aab hereb ter hun baihgui bol Nomt yu bich shuu de
2020-01-30 16:01
saihan aab ter hereb baihgui bol Nomt yu ch bish shuu de
Г.Батнасан
2020-01-30 15:53
Монголд төр байх нь ч байгаа бололтой. Харин тархи толгойных нь бараг тал хувь нь МАК гэх вирусаар МАНАН-жчихсан бололтой. Хамгийн сайн вакцин бол 2020 оны ард түмний сонголт.
Г.Батнасан
2020-01-30 15:49
Үгүй бас баас хатавч өмхийгөө тавихгүй гэж. УИХ-д дахин дэвшинэ гэнэ. Шоронгоос нэр дэвшиж, ялалт байгуулж Геннисийн дээд амжилт тогтоох нь л дээ.
зочин
2020-01-30 15:45
Номтойбаяр эр хүн шиг хариуж байх чинь, улс төрчид ийм л байх ёстой шүү.
Монгол
2020-01-30 15:26
Ёоо 30vs28 алуулах дөхжээ
Bachka
2020-01-30 15:25
Ард түмний эсэргүүцэл, хандлага аргагүй дийллээ дээ
Gundee
2020-01-30 15:25
Zub2
иргэн
2020-01-30 15:22
Зөв шийдвэр гаргажэн
ЗӨВ
2020-01-30 15:21
МОНГОЛД ТӨР БАЙГАА Л БОЛОЛТОЙ
Гагтѳмѳр
2020-01-30 15:19
Ард түмний эсэргүүцэл л дийллээ дээ
Зочин
2020-01-30 13:41
keyboard_arrow_up