COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МАН Н.Номтойбаярыг намаас нь хөөсөн ч гишүүнээр нь хэвээр авч ҮЛДЭХ ҮҮ

2020 оны 1 сарын 30

Arslan.mn

Ардын намынхан шороотой хутгасан рейтингээ Н.Номтойбаярыг хөөж явуулснаар сэргээнэ гэж горьдов уу, УИХ нь У.Хүрэлсүхийнхээ эсрэг зогсож эхэлсэн учраас бүлэггүй ч болгож чадна шүү гэдгийг сануулах зорилго байв уу. ЖДҮ-чдээ хөөгөөгүй Хяналтын зөвлөл нь өчигдөр гэнэтийн хурал зарлаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргав. 

Харин өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь Н.Номтойбаярыг чөлөөлөх Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэнэ. 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой хуулийн тов, тодорхой заалтыг эрх баригч МАН зөрчиж уг асуудлаар шийд гаргалгүй 14 хонов. Эцэст нь энэ долоо хоногт дээрх асуудлаар нэг талдаа гарахаас өөр аргагүйд хүрээд байна.

Өмнө нь Н.Номтойбаярыг бүрэн эрхтэй нь үлдээхийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор ДЭМЖСЭН. Харин  Байнгын хороодын шийдвэр УИХ дээр ч давтагдах магадлал өндөр байна гэдгийг эх сурвалж хэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613133
0 эможи

Эиээ
2020-01-30 13:49
Юун сонгууль Сонгуулиар засагдах нь өнгөрсөн хорвоо. Чоно борооноор гэгчээр энэ нийгмийг бий болгосон ард түмэнээ буудсан Н.Энхбаяр л сонгуулиар өөрөө төрд ирэхийн тулд сонгуулиар засна гэж ард түмний тархийг угааж байна. Одоо ард түмэн босч МАН.АН.МАХН ын нэрээр төрд гарч хууль бусаар хөрөнгөжсөн бүх хүнийг шударга ёсны шүүхийн өмнө зогсоох хэрэгтэй. Тэдний бүх хөрөнгийг хурааж монгол улсын гадаад өрийг тэглэх ёстой. Өөр ямар ч гарц бахгү
Зочин
2020-01-30 13:40
МАН сонгуульд будаа
2020-01-30 09:19
МАН АН -д хэзээ ч шударга ёс тогтохгүй. Ийм учраас сонгуулиар зайлуул иргэд ээ
keyboard_arrow_up