COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын чуулганаар дөрвөн асуудал хэлэлцэнэ

2020 оны 1 сарын 24

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай тогтоолын төсөл багтжээ. Уг төслийг хаалттай горимоор хэлэлцэх юм. Дараагаар нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Мөн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан тавьсан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” асуулгын хариуг сонсоно. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг дагуу асуулгын хариуг үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612940
0 эможи

Зочин
2020-01-24 13:48
Зочин
2020-01-24 11:51
keyboard_arrow_up