COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 30, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар ЖДҮХС-д арван компани “шахаад” зургаад нь зээл авчээ

админ
2020 оны 1 сарын 24

Arslan.mn

ХХААХҮЯ-ыг түшиглэн байгуулсан ЖДҮХС бол зорилтот бүлгийг санхүүжүүлэх зорилготой. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс үзүүлдэг гол дэмжлэг гэхэд болно.

Гэхдээ ЖДҮХС-гийн зээл жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд хүрдэггүй. Тэд авч чаддаггүй. Гэтэл эрх мэдэл, албан тушаалтай нөхөд, ялангуяа 2018 онд явагдсан хоёр удаагийн төсөл сонгон шалгаруулалтаар голдуу УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтнуудын хамаарал бүхий, аль эсвэл тэдний “санал болгосон” компаниуд шалгарчихсан байх юм.

Өдгөө энэ хэргийн улмаас тухайн үед ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн таван ажилтны хамт буруутан болж, гэмт хэргийн яллагдагчаар татагдчихаад байгаа билээ. Тэд үнэхээр буруутай юу. Эсвэл албан тушаалтнуудын золиос болоод байна уу гэдгийг бодох ёстой аж.

Учир нь тэдэнд шахалт үзүүлж, нэр бүхий компаниудын төслийг “шалгаруулаад”, зээл авсан албан тушаалтнууд гэм буруугүй хүний дүртэй үлдэцгээж байна.

Үнэн юм сайхан. Олон нийт бодит үнэнийг мэдэх эрхтэй. Бас бодит байдлыг нуух нь гэмт хэрэг. Тиймээс Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч “ нэгдэл сэтгүүл зүйн үүргийнхээ дагуу олж авсан үнэн бодит мэдээллийг олон нийт, уншигчдадаа хүргэж байна. Бид сенсаци биш баримт түшдэг билээ.

ЖДҮХС-гийн үйл ажиллагаатай холбоотой, өнөөдөр ЖДҮ-гийн хэрэг хэмээгдэх болсон энэ асуудалд УИХ-ын олон гишүүн холбогддог. Тэдгээр гишүүн бүр жинхэнэ ЖДҮ-чдэд очих ёстой “зээл”-ийг авсан. Эрхэм гишүүдийн хувьд хэн нь хэдэн компанид тэрхүү зээлийг авсан бэ гэдэг асуудал л яригдана. Мөн ХХААХҮ-ийн сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЖДҮХС-гийн захирлыг хэрхэн шахаж, шаардаж, нөгөөдүүл нь энэ хууль бус шийдвэр, үйлдлийг гаргасан бэ гэдэг анхаарал татна.

Хамгийн олон компанийг “санал болгосон” хүн бол тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар болж таарав.

Тэрээр нийтдээ арван компанийг ЖДҮХС-д “зуучилсан” байгаа юм. Нэг үгээр хэлбэл, ийм тооны компанийг зээлд хамруулахаар “шахсан” байна.

ЖДҮХС-д төсөл хүргүүлсэн “Асрал” ХХК, “Эмийн үйлдвэр” ХХК, “Дүүрэн гэгээ” ХХК, “Путь” ХХК, “Хөх цэнхэр нуур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Кайф тест” ХХК, “Үлэмж номин” ХХК, “Эрдэнэс” ХХК, “Ди Жи Монгол” ХХК-ийн нэр УИХ-ын дарга Г.Занданшатартай холбогдож байна.

2018 онд ЖДҮХС-гийн зээлийг ХХААХҮ-ийн сайдын хоёр тушаалаар олгожээ. Өөрсдийнх нь яриагаар хаврын ба намрын шалгаруулалт гэж байгаа юм. Хаврынх гэдэг нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ны өдрийн А/88 тоот тушаал, намрынх нь 2018 оны наймдугаар сарын 24-ний А/141 дүгээр тушаал юм байна.

Г.Занданшатар хаврын төсөл сонгон шалгаруулалтад “Асрал” ХХК, “Эмийн үйлдвэр” ХХК, “Дүүрэн гэгээ” ХХК, “Жигүүр богд” ХХК-ийн нэрийг ХХААХҮЯ руу өгчээ. Тэрээр компаниудынхаа нэрийг сайд Б.Батзоригт өгч, сайд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт дамжуулжээ.

Эднээс нь “Асрал” ХХК, “Эмийн үйлдвэр” ХХК, “Дүүрэн гэгээ” ХХК-ийг А/88 тоот тушаалд багтааж зээл олгосон байна. Ингээд ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 данснаас 2018 оны зургадугаар сарын 11-нд “Дүүрэн гэгээ” ХХК руу 200 сая, долдугаар сарын 3-нд “Эмийн үйлдвэр” ХХК руу 1.2 тэрбум төгрөг, наймдугаар сарын 17-нд “Асрал” ХХК руу 1.4 тэрбум төгрөгийг тус тус”Зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. Энэ гурван компанийн авсан зээл нийлээд  2.8 тэрбум төгрөг болно.

Харин ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах комиссын хүмүүс “Жигүүр богд” ХХК-ийн төсөлд зээл олголгүй үлдээсэн байна. Уг нь тус сангаас 450 сая төгрөг хүссэн “Жигүүр богд” ХХК нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хоёроор яриулсан байжээ. Ийм хоёр албан тушааалтан бол ХХААХҮЯ-ныхны хувьд бурхан л гэсэн үг. Тэрийг ч сайд нь мэдрээд ЖДҮХС-гийн захиралдаа ойлгуулах гэж ядсан байгаа юм. Тэднийг “Чухал хүмүүс шүү” гэж онцлоод зээлийг нь бүтээхийг даалгажээ. Гэсэн ч “Жигүүр богд” ХХК нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд “Муу” үнэлгээ бүхий бүртгэлтэй, хар дансанд нь орчихсон байжээ. Бас их хэмжээний зээлийн үлдэгдэлтэй гэсэн тэмдэглэл ч байсан байна. Тиймээс сайдыгаа хэлэх бүрт нь Монголбанкны мэдээллийн санд ямархуу бүртгэлтэй талаар нь хэлж, уг мэдээллийг хэвлэж танилцуулж явсаар зээлээс хасч орхисон байна.

Дараа нь намрын төсөл сонгон шалгаруулалт явагдаж байх үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг өрөөндөө дууджээ. Д.Энхбат түүнд “ЗГХЭГ-ын даргын ирүүлсэн компанийн нэрс, тэмдэглээд ав” гээд гар утсандаа мессежээр ирсэн нэрсийг өгчээ. Тэр үед ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатад “Жигүүр богд” ХХК, “Кайф тест” ХХК, “Үлэмж номин” ХХК, “Эрдэнэс” ХХК, “Хөх цэнхэр нуур” ХХК, “Ди Жи Монгол” ХХК, “Путь” ХХК гэсэн компаниудын нэрс ирсэн байжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат тэр үед ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “Зайлшгүй шалгаруулахыг хүссэн “Путь” ХХК, “Хөх цэнхэр нуур” ХХК, “Ди Жи Монгол” ХХК гэсэн гурван компанийг заавал шалгаруулаарай. Бусдыг нь орхичих” гэсэн байгаа юм. Ийм учраас дээрх гурван компани шалгарч санхүүжилт авчээ.

Тодруулбал, ХХААХҮ-ийн сайдын А/141 тоот тушаалаар ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 данснаас 2018 оны есдүгээр сарын 19-нд “Путь” ХХК-д 300 сая,  есдүгээр сарын 21-нд “Хөх цэнхэр нуур” ХХК руу 200 сая шилжүүлсэн байна. Харин “Ди Жи Монгол” ХХК нь хүссэн зээлээ авсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Ингэж УИХ-ын дарга Г.Занданшатар 2018 онд ЖДҮХС-гийн зээлийн хоёр удаагийн сонгон шалгаруулалтад арван компани “сойгоод” зургааг нь “айрагдуулсан” гэсэн үг. Бид ЖДҮ-гийн асуудлыг үргэлжлүүлэх болно.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612929
0 эможи

зочин
2020-01-24 21:40
нэг ийм л нөхөр уих-ын дарга болоод л ахмад настангуудаа ялгаварлаг хооронд яс хаяж хэрэлдүүлээд цаанаа ийм новшийн юм байсан байнаа
Зочин
2020-01-24 13:46
Муухай царайлсан муу новш
2020-01-24 13:04
Бадамнунайн суганы үс Бадамжунайг ЖДҮСанг байгуулах үеэс л эхэлж төсөвийн мөнгийг халаасалсан луйварчин УИХ-ыг удирдаж байгаа нь Монголын заяа тэнгэр хаясанынх биз
Зочин
2020-01-24 11:50
Зочин
2020-01-24 11:17
Занданшатар 10 хувийг нь халаасандаа хийчихсэн гэхлээр овоо л бондойчихсон юм байна ш дээ.
keyboard_arrow_up