COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Болд 10 жилийн өмнө ТББ-ын дарга хийж байснаа мартчихсан гэв үү?

2020 оны 1 сарын 22

Arslan.mn

2020.01.21-ны өдөр Ёс зүйн дэд хороо хуралдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх Л.Болд нарын гишүүдийн асуудлыг хаалттай хэлэлцлээ.

УИХ-ын ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнээс хаалттай хуралдааны талаар тодрууллаа. Тэрбээр ""Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс хөрөнгө орлого нь нэмэгдсэн гэх Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын асуудлаар бидэнд хандсан.

Хуралдаанд ёс зүйн зөрчилтэй холбогдсон гишүүдийг өөрсдийг нь байлцуулан тайлбарыг авсан. Ингээд дэд хорооны гишүүдийн 3/2-ын саналаар ХОМ-тэй холбоотой техникийн алдаа гарсан гэж үзлээ. Мөн нэр холбогдсон гурван гишүүнд зөвлөмж хүргүүлэхээр болсон" гэв.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд  “Намайг холбогдох ТББ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлын мөрөөр Ёс зүйн дэд хороо АТГ-аар дамжуулан шалгасан байна. Би 10 жилийн өмнө нэг ТББ-ын бараг дарга хийж байсан юм. Үүнийгээ мартаад мэдүүлэлгүй орхичхож. Тэр нь шалгалтын явцад гараад ирж байна. Мөн ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй нэг компани байсан, хуулийн зөвлөх маань хэрэггүй гэсэн учир мэдүүлэлгүй өнгөрсөн. Шалгах явцад хүнээс иймэрхүү зүйлс гарч ирдэг юм байна шүү дээ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612826
0 эможи

Зочин
2020-01-22 09:58
Novsh bol chi
keyboard_arrow_up