COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гавьяат хуульч Ц.Шаравдорж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Цэцэд өгчээ

2020 оны 1 сарын 15

Arslan.mn

Иргэн А.Кадырбек УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.8 дахь заалт буюу “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн Цэцэд хандсан билээ. Тэгвэл түүнээс гадна гавьяат хуульч Ц.Шаравдорж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн өчигдөр Цэцэд ханджээ.

Тэрээр Цэц илгээсэн мэдээлэлдээ "Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулгаар хуулийг батлахдаа Үндсэн хуулийг зөрчсөн ноцтой заалтуудыг оруулсныг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар энэхүү өргөдлийг гаргаж байна.

Үнд­сэн хуулийн 3-р зүйлийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Мон­голын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд орол­цож, мөн сонгож бай­гуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн  байгууллагаараа уламжлан энэ­хүү эрхээ эдэлнэ”, Үнд­сэн хуулийн 16-рт зүй­лийн 16.9-д “шууд болон тө­лөө­лөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ” гэсэн заалтууд нь Монгол Улсын иргэн бүрийн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх ардчилсан зарчим, салшгүй эрхийг тунхаглан зарлажээ. Гэтэл  УИХ-аас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулахдаа, Монгол Улсаас гадаадад ажил хөдөлмөр эрхлэн амьдран сууж байгаа, мөн сурч боловсрон байгаа иргэдийнхээ сонгуульд санал өгөх эрхийг хан­гаж зохицуулаагүй орхиг­дуулсан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байна гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
612612
2 эможи

Зочин
2020-01-16 00:01
АЛБАН ЁСНЫ МАНГУУ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ СДА БИЛ ҮҮ
шшагай
2020-01-15 22:51
Хэнтийд Оюунболд аварга уих-н сонгуульд нэр дэвшихээр болжээ. Шинэ хүмүүсээ дэмжье.аваргаа дэмжье.алтан шонхороо дэмжье
Зочин
2020-01-15 19:05
Зочин
2020-01-15 13:05
ИРГЭН
2020-01-15 12:14
МОНГОЛД ЦЭВЭР ШУДАРГА ЭХ ОРОНЧ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУЧУУД ДҮҮРЭН БАЙХАД ЗЭС НЬ ЦУХУЙСАН УРВАГЧ ХУЛГАЙЧУУД ТЭДНИЙ ҮР УДАМ ХАМААТАН САДАН ХАМСААТНУУД ЦҮНХ ШҮХЭР БАРИГЧ ХОРТ МОГОЙНУУДЫГ ЭНЭ СОНГУУЛИАР ТАСЛАЖ ЧАДВАЛ ЦУСГҮЙ ХУВЬСГАЛ БОЛЛОО Л ГЭСЭН ҮГ ШҮҮ.
keyboard_arrow_up