COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НББСШУБХ: Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг дэмжлээ

2020 оны 1 сарын 08

Arslan.mn

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулжээ.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тодруулбал тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна хэмээн ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээллээ.

Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор тус ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг байх аж. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
612415
8 эможи

Зочин
2020-01-10 19:00
ok
Зочин
2020-01-10 19:00
ahmadaa bodood tsagaan sariin omno yadaj 1 sayaiig ni ogchihmoor yum da hogshchuul yumnii une osson ene ued ih l tsuhalduu hetsuu bna shu de tetgever hed avdag bilee de zailuul hetsuu sh de
Зочин
2020-01-10 18:57
оюунхорол ажлын хэсгийн ахлагчыг ахмадуудаа ялгалгүй тэнцүү өгнө гээд хэлчих байх гэсэн чинь эсрэгээрээ ваучер гээд батлах шив
Зочин
2020-01-10 18:55
тэгээд бүр 2021 оны 5 сар байхдаа ч яахав дэ 9 гишүүн тэгж ижил өгье гэж санал өгсөн гэл үү
АХМАДУУДААС
2020-01-10 18:51
ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ АХМАДАА ГЭЖ БОДСОН БОЛ БҮХ АХМАДДАА 2-3 САЯ ТӨГРӨГ ӨГЧИХСӨН БОЛ НЭГ Ч АХМАД ӨДИЙД ГОМДОЛТОЙ ҮЛДЭХГҮЙ БАЙЛАА, БАНКИНД ЗЭЭЛТЭЙ ЭЬ 2-3-ЫГ ХАСУУЛААД БАНКГААС ЗЭЭЛ АВААГҮЙ НЬ АМЬРАЛДАА НЭМЭР БОЛГООД БҮГД Л БАЯРЛАХ БАЙЛАА, БАНКИНД ЗЭЭЛТЭЙ АХМАД Ч ГЭСЭН 2-3 САЯЫГ ХАСУУЛЧИХНА ГЭДЭГ БАГА МӨНГӨ БИШ ШҮҮ ДЭЭ ТЭГЭЭД Ч БАНКНЫ ШАЛГУУРЫГ ӨГЧ ЧАДНА ГЭЭД Л АВААД ӨӨРСӨДДӨӨ ХЭРЭГЛЭСЭН БАЙГАА ШҮҮ ДЭ ХАМГИЙН ГОЛ НЬ АХМАДАА ЯЛГАЖ АЛАГЧИЛЖ БАЙГААД Л 194 000 АХМАДУУД ГОМДОЖ БАЙГАА ШҮҮ ДЭ ЯДХЖ ЦАГААН САРААС ӨМНӨ 1 САЯЫГ НЬ ӨГӨӨД БАЯРЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭ ЭНЭ ТАЛ ДЭЭР ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ МАН НАМЫН ДАРГА ҮГЭЭ ХЭЛМЭЭР ЮМ ДАА
Зочин
2020-01-09 22:51
Хүндэтгэх шалтгаантай хүмүүст зээлийг нь өмнөх заалтаар нь байлгамаар байна. ЖНЬ: өөрсдөө болон үр хүүхэд хүндээр өвдсөн болон донорт орох
enhee
2020-01-09 20:57
zvgeer hvvg n tegleechee ene n shuluuhan ym bna. zeel teglene geheer baritsaldaj vheh geed ali ch vgvi bolchih geed bhiin
Зочин
2020-01-09 19:04
ингэж хувааж байхаар эсвэл бүгдэд нь больчихвол яасийн
Зочин
2020-01-09 19:03
юун ваучер вэ ингэж хуурахаа болье
Зочин
2020-01-09 19:01
АХМАДУУДАА БИТГИЙ ЯЛГА БИТГИЙ АЛАГЧИЛ ХӨГШЧҮҮЛ УЙЛЖ БАЙНА Ш ДЭ
Zochin
2020-01-09 17:43
Тэтгэвэрийн зээлгүй иргэд батлах даах нийгмийн даатгал төлдөг ах дүү үр хүүхэд байхгүй болоол зээл аваагүй бгаашдээ eр нь зээл авчвал яаж сарын бор хоногоо давах вэдээ
Зочин
2020-01-09 17:02
Ерөнхийлөгч.анх ярьснаар нь асуудлыг шийдэх нь зөв дөө.хүн хүний янз бүрийн санааг.хэлснийг дагавал ажил болохгүй ээ.анх ярьснаараа л дуусгах нь зөв.
зочин
2020-01-09 12:56
Бүгд л энэ монгол улсын ахмад биз дээ. тэгш эрх гэж юуг хэлдэг вэ. Тэрийг л энэ удаа жинхэнэ утгаар нь харуулаад аль
Зочин
2020-01-09 03:52
Зочин
2020-01-08 22:08
Зочин
2020-01-08 21:51
ЦАГААН САР БОЛОХ ГЭЖ БАЙХАД АХМАДАА АЛАГЧИЛЖ ЯЛГАМААРГҮЙ БАЙНА
Зочин
2020-01-08 21:50
БҮХ АХМАДУУДДАА АЛАГЧИЛЖ ЯЛГАЛГҮЙ ИЖИЛ ТЭГШ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭ
irgen
2020-01-08 20:19
Shudraga baildaa toriin 3 ondorlogoo. Arai heternee ahmaduudiig yalgavarlaj bolohgyi
Зочин
2020-01-08 16:24
зээлгүй байгаа ахмадууд боломжтой байгаадаа зээлгүй байгаа юм бишшүү ижил тэнцүү хандах хэрэгтэй их зээлтэй хүмүүс нь үлдэгдэлээ өөрсдөө төлөх л хэрэгтэй шдээ их тэтгэвэр авдаг баячуудаа
keyboard_arrow_up