COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: ИТХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг энэ сард багтаан батална

2020 оны 1 сарын 02

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.

Хуулийн төслүүдийн талаар  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "ИТХ-ын сонгуулийн  болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хоёрдугаар сарын 1-нээс өмнө батлахаар зорьж байгаа. Учир нь, орон нутгийн сонгуулийг энэ оны аравдугаар сард хийхээр төлөвлөсөн. Ингэхээр хуулийг эрт гаргах ёстой.

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцвэл, маргааш нэгдсэн чуулганаар хэлэлцлээ.  Орон нутгийн сонгуулийн хувьд систем нь хуучнаараа. Харин хариуцлагын тогтолцоог нь чангатгасан. Сурталчилгааны хугацаа 22 хоног байгаа нь их байна. Хуучин 15 хоног байсан. Сонгогчдын шилжилтийн хөдөлгөөнийг хориглох хугацаа 60 хоног байгаа нь урт байна."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612235
1 эможи

Зочин
2020-01-02 16:50
Зочин
2020-01-02 15:54
keyboard_arrow_up