7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 20, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

админ
2020 оны 1 сарын 02

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 15.00 цагт, маргаашийн хуралдаан 10.00 цагт эхэлхээр товложээ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай, “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612208
0 эможи

АХМАДУУДААС
2020-01-03 18:24
АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА АА
Зочин
2020-01-02 13:58
keyboard_arrow_up