COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

2019 оны 12 сарын 25

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товч мэдээ

-  Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтэд байнгын хяналт тавихыг сайд Ц.Даваасүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгав. Одоогийн байдлаар 41 мянга гаруй тонн түлшний нөөцтэй байна. 

-  Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын 19 төслийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх болов. Төсөл, хөтөлбөрт 1.7 их наяд төгрөг зарцуулах юм.

-  2019 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 424 мянган тонн үр тариа хураан авчээ. 407 мянган тонн улаанбуудай, 191 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 35 мянган тонн тосны ургамал, 120 мянган тонн тэжээлийн ургамал хураан авсан байна. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611997
0 эможи

Зочин
2019-12-25 19:51
keyboard_arrow_up