COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: НДШ-ийг нэмэхгүй боллоо

2019 оны 12 сарын 20

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэн заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хороо Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ.  Хуулийн төсөлд, ажил олгогч, даатгуулагч  сар бүр хөдөлмөрийн хөлс, орлогынхоо 8.5 хувийг, 2021 оноос 9.5 хувийг тэтгэврийн санд төлөхөөр зохицуулжээ. Харин сайн дураар даатгагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээг 2019, 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 11.5 хувь, 2021 оноос 12.5 хувиас багагүй байхаар тусгасан байна.

Ингээд Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611818
0 эможи

Зочин
2019-12-21 02:09
Зочин
2019-12-20 15:35
keyboard_arrow_up