COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хар тамхины хэрэгт БҮХ НАСААР нь хорих ял онооно

2019 оны 12 сарын 04

Arslan.mn

 Төрийн ордонд болсон Ерөнхий хяналтын сонсголд хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий олон талын төлөөлөл оролцож ажлаа тайлагнав. Гэсэн ч аюул нь өдөр хоногоор харанга дэлдэж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд удаж буй хар тамхитай тэмцэх дорвитой бодлого шийдвэр алга. Ядахнээ мансуурсан хүнийг эмчлэх эмнэлэг, тоног төхөөрөмж, мэргэшсэн эмч сувилагч байхгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд гурван ширхэг ор л бий гэнэ. Гэтэл төрийн байгууллагад өнөөх л сургалт хийсэн, кабинет байгуулсан зэрэг хуурай тоон мэдээллээ ярьсаар байна. Үүнд ч сонсголд оролцогчид шүүмжлэлтэй хандаж байв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “2017 онд Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан. Хуульзүй дотоод хэргийн яамны тайланг харлаа эмчлэгдсэн хүний тоо нэмэгдсэн зэргээр эерэг үр дүн гарах ёстой. Гэтэл хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг өнөөдрийн бүх илтгэл харуулж байна.

Өнгөрсөн жил 730 гаруй хүнийг шүүхийн шинжилгээний үндэсний төвд шинжлүүлсэн бол энэ оны эхний арван сарын байдлаар 1350 хүн болж нэг дахин өссөн. Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх явцад өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад зарим төрлийн сэтгэцэд нөлөөт бодис 3-11 дахин нэмэгджээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 30 ортой клиник үйлчилгээ үзүүлж байгаагийн 27-д нь наркологийн, гуравт нь сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн хүмүүсийг эмчилнэ гэж байна. Жилд хэдэн мянган баригддаг билээ. Гэтэл гуравхан ортой гээд сууж болохгүй. Хэчнээн хүмүүсийн үр хүүхэд, гэр бүл энэ тахалаас болж уй гашуй, зовлон тохиож байгаа билээ. Ядаж улсын хэмжээнд нэг ширхэг мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал бүхий этгээдийг эмчилдэг эмнэлэг байгуулах ёстой” гэсэн юм.

2019 оны эхний есөн сарын байдлаар 169 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 30 хувиар өссөн. Холбогдогчдын 80 хувь нь 18-35 насныхан байгаа аж. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 2018 онд 256 байсан бол энэ онд 309 болж 20.7 хувиар өсчээ.Үндэсний хэмжээний судалгаагаар хар тамхи өсвөр үеийг бүрхсэн байна гэсэн ноцтой дүгнэлт гарсан гэдгийг ч албаныхан хэллээ. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд ялын бодлогыг чангатгахаас гадна эмнэлэг байгуулах шаардлагатай байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Хар тамхитай холбоотой хэрэгт бүх насаар нь хорих заалт оруулна

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хар тамхитай холбоотой хэрэгт 12-20 жилийн ялтай байх. Бүх насаар нь шийтгэх хуулийн санкцийг шинээр оруулж ирсэн. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд зөвхөн ялыг хүндрүүлээд шийдэх биш олон талаас нь ярьж байна. Хор хөнөөлийг таниулах ажилд онцгойлон анхаарах ёстой. 1999 онд 1000 хүнээс шинжилгээ авахад арав гаруй хүнээс илэрдэг байсан бол ганцхан шөнийн цэнгээний газарт 20-30-аараа мансуурчихаад сууж байна. Үндэсний хэмжээний судалгаагаар хар тамхи өсвөр үеийг бүрхсэн байна гэсэн ноцтой дүгнэлт гарсан. Ялангуяа, дунд сургуулийн сурагчид энэ төрлийн бодисыг маш их хэрэглэж байна. Эмийн сангуудаар хяналтгүй зарж байгаа мансууруулах үйлчилгээтэй эм, хар тамхины ургамал тарьдаг бүлэглэл бий болсон байна. Гэтэл энэ аюултай тэмцэх талаар сонсгол зохион байгуулья гэхэд мэргэжлийн холбоод, ТББ, иргэдээс ажиглагч хийе гэсэн хүсэлт ирээгүй. Олон нийтийн идэвхи оролцоо ийм л сул байна.  Албадан эмчилгээний хууль батлагдсан ч тоног төхөөрөмж материаллаг бааз дутагдалтай. Мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг эмчлэх эмнэлгийг яаралтай байгуулах шаардлагатай. Албадан эмчилгээ хийлгэх байргүй, эмч мэргэжилтэн дутмаг, материаллаг баазгүй гээд олон хүндрэл бэрхшээл тулгарч байгаа

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд: Хурааж авсан бодисын тоо 3-8 дахин өссөн

-Хар тамхи татсан иргэдийг нийгэмшүүлэх, эмчлэх, татгалзуулахаас гадна урьдчилан сэргийлэх ажлыг цогцоор нь шаардлагатай байна. Ялангуяа, хар тамхи мансууруулах бодистой холбоотой сургалтаа төрийн байгууллагууд цэгцлэх ёстой. Мэдээллээ нэгдсэн стандартад оруулахгүйгээс хяналтгүй буруу хийх юм бол урьдчилан сэргийлэх нэрээр хар тамхи хэрэглэх сэдэл сурталчилгаа өгөх эрсдэлтэй. Хар тамхитай тэмцэх ажилд төрийн байгууллага, олон нийтийн оролцоо, ТББ гээд бүгдийнх нь хамтын ажиллагаа, оролцоо чухал гэдэг нь харагдаж байна.

Монгол Улс каннабисын зэрлэг ургамлын тархацтай. Үүнд хяналт тавих ажлыг цагдаагийн байгууллага тасралтгүй зохион байгуулж байна. Мансууруулах бодис хууль бусаар нийлүүлдэг, борлуулдаг, хэрэглэдэг, хадгалдаг асуудалтай тасралтгүй эрчимтэй тэмцэж байна. 2019 онд илрүүлсэн хэргийн тоо нэмэгдэж, хурааж авсан бодисын тоо 3-8 дахин өссөн. Цаашид ч хяналт шалгалт, мөрдөн байцаалтын ажиллагааг үр дүнтэй хийх болно.

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг өсч байгаа нь хоёр талтай. Нэгдүгээрт, нууц далд аргаар үйлдэгддэг учраас 90-95 хувийг тагнуул, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах нууц ажиллагааны үндсэн дээр илрүүлж байна. 5-10 хувийг  сэжигтэй байр байгууламж, этгээд рүү чиглэсэн хяналт шалгалтын хүрээнд илрүүлдэг. Нөгөө талаас хэрэг илрэхийн хэрээр мансууруулах бодисын хэрэглээ тэр хэмжээгээр өндөр байгааг харуулж байна. Мансууруулах бодисын хэрэглээ хууль бус эргэлттэй холбоотой хэрэгт дүн шинжилгээ тандалт судалгааг байнга хийдэг. Үүнд үндэслэж сэжигтэй этгээд, обьектууд руу чиглэдэг. Энэ хүрээнд харахад урьд өмнө нь ямар нэг хэрэг хийсэн хүмүүс мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдох нь түгээмэл байна.

Нийслэлийн прокурорын газрын ахлах прокурор Т.Батболд: Сургалтын нэг стандарт хөтөлбөртэй болох шаардлагатай

-Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан хүний тоо өмнөх оноос 22 хувиар өссөн. 2015 оны Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг 2-8 жил болгон хөнгөрүүлж хуульчилсныг гэмт хэргийн өсөлттэй уялдуулж эргэж харах зайлшгүй шаардлага тулгарч байна. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтын материалыг төрийн байгууллагуудаас нэгтгэн бэлтгэж улсын хэмжээнд сургалтын нэг стандарт хөтөлбөр бий болгох шаардлагатай. Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад сургалт явуулах сургагч багш, нийгмийн ажилтан, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, хил гаалийн хяналт техник хэрэгслийн сайжруулах хэрэгтэй.

ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн референт Э.Ганцэцэг: 13 иргэнийг өршөөлд хамруулсан

-Сүүлийн гурван жилийн байдлаар хорих ял шийтгүүлсэн хүнээс 65 хувьд нь ялыг эдлүүлж, 25 хувьд нь тэнсэж, 4.7 хувьд нь шүүхийн тогтоолыг хойшлуулж, 4.4 хувь буюу 13 иргэнийг өршөөлд хамруулсан байна. Мөн ял шийтгүүлсэн иргэдийн дунд төрийн тусгай болон үйлчилгээний албан хаагч, сурагчид цөөнгүй бий. Давж заалдах шатны шүүхээр энэ оны гуравдугаар улиралд 48.2 хувьд нь өөрчлөлт оруулж хүчингүй болгожээ. Сүүлийн гурван жилд энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөлттэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.4  ЛХАГВА  №240  (6207)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
3
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
3
angry an post
6
611196
24 эможи

Ард иргэд
2020-04-07 00:57
Хар тамхинаас бусад төрлийн ялтай ялын хэмжээ болсон хоригдлуудаа өршөөлөөр хуулиа батлаад гаргаачээ .Ийм үед төсөв санхүүгийн хувьд ч хэмнэлттэй болно шүүдээ
Batbaatar
2019-12-08 12:56
Har tamhia hund hungun gej ylgaj salgah heregtei ! Himiin turul deer nasaar ni horih bol zuv ! urgamaliin turul deeree hunguluh ni zuitei ! uchir ni ene chin mongoliin haa saigui l urgaj bgaa ene urgamalaa tsagdaagiin gazar hyanaltand buren avna gedeg bolomjgui shvv dee
bla
2019-12-07 12:38
mongoloos yvna gd bga nohod nootoi bolood l tgd bnu golognuudiig shar mahiig n hattal shorond hataaa hen tanariig har tamhi heregle geev sdanud chin
T420
2019-12-05 20:15
Mongold amidarmaargui baina uu.? Asuudalgui irgenshilee soliulchih. Delhiin ondor hogjiltei orond canabis, marijuana-g legal bolgoson. Mongol ulsiin irgen geh nershiliin orond delhiin irgen gevel zohino. Mongold zaluusiig demjih hotolbor tsoohon. Startup hiij baiga zaluusaa tatvar,avilga,daramt shahalt uzuulj uramiig hugalna. OK boomer!
zochin
2019-12-05 15:11
ene uchral zaluu hun baij ymar dunduuk huuli sanaachaldiin sain sudlah heregtei
guest
2019-12-05 13:37
Dahij mongold hze ch zuglehgui zailla!!!
зочин
2019-12-05 06:13
Хар тамхи татаж буй нѳхѳд ард нь овт шаарууд бии
Зочин
2019-12-05 03:40
Jenko
Zochin
2019-12-05 03:05
mgls yavah huseltei humuusiin too ers ehsene bhda ene uls turd bdg heden malnuud ymrch mEdleg bhq yum bain dndaa buteshgui teneg ym gargana ahun alj huchin hiigd bdg garuuddaa 1 2 jiliin yal uguud tgd zarim n buur zgr garj bhad
Зочин
2019-12-04 23:56
Tenegvvdee !!! Er ni medseer baij har tamhind hench orohgvi. Uwsiig har tamhi bish gedgiig medej bga bolhoor stresneesee salah gej hereglediin.odoo barag bvgd hereglej bga.naad huuli chini shoronjson uls bolgoh ni bna
Зочин
2019-12-04 23:50
Uchraliig iim huldvv muihar gej bodsongvi. Naad awilgachidaa nasaar hori
иргэн
2019-12-04 20:42
нэг хуули гаргах бололтой юм яриж бнаа даа .энэ хэдэн лалар !!! нөгөө диполматуудаас авхуулаад овоо хэдэн амитаны толгойг авах юм болуу даа .гэхдээ харж л байя !!! сонгуулийн шоу гэдэг л бж таарах бх даа .. хөөрхийлөлтөй засаг төр мини " баяртай " болох ч дөхөж дее
Зочин
2019-12-04 20:33
Шорон л ярих юм эхлээд албадан хөдөлмөр хийлгэж засаж аваад давтан хийвэл өршөөлгүй яллах арга хэмжээ авч болдоггүй юм уу. Цөөхөн ард түмэн чинь бүгд шоронд ороод цаана нь үр хүүхэд гэр бүл нь амьдын хагацалд орж хэцүү байна. 3 сая ард түмэн чинь шоронжсон улс боллоо. Арай өөрөөр сэтгэж урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийж болохгүй юу.
зочин
2019-12-04 20:24
бачка, учрал, болдоо гэсэн хар тамхичангууд боож үхлээ л дээ. Тэр нь ч дээр дээ. Та нар улсын хөгжилд өчүүхэн ч нэмэргүй адгууснууд бололтой
Зочин
2019-12-04 18:58
энэ монголын залуучуудыг бүгдийг нь шахуу шоронд бүх насар нь хатаачаад үлдсэн эмсийг нь авч суух цаашлаад улс эх орныг үгүйрүүлэх бодлого. Энэ учрал новшыг өөрийг нь шээлгээч. Хар тамхины бодлого хууль өнөөдрийн байдлөөр маш буруу чигтэй бн. Хайран залуус минь дөнгөж амьдрал эхлэх үед нь шоронд хатаад гарч ирлээ гэхэд нийгэм ямар ч байдлаар хүлээн зөвшөөрөхгүй. Засрах гэж дахин алдахгүй гэж гараад урдаасаа нулимуулаад ирэхээр буцаад л өнөөхрүүгээ орно. За энэ циклээр монголд шоронд ороогүй залуу үе үгүй болно. Амьдрал үнэндээ ийм л байна.
unen
2019-12-04 17:41
Shuud buudah heregtei.ayanda nam daragdana
Зочин
2019-12-04 17:41
Shuud buudah heregtei
Зочин
2019-12-04 17:04
Зөв шүү дээ
Zochin
2019-12-04 15:24
Gerees garaal alhanguut ows hodoo aylii gher ows ene owsnuudee ustagj ugui hiih hergtei chadahgui yum bol huuliaraa zowhon canabisiih zowshooroh hergtei.
bachka
2019-12-04 14:47
mongol ulsaa hugjiilj bga zaluuchuudaa yah gj ingj bdiimbde uls turchdiig uursdiig ni sheelgeh heregtei zgr neg udaa vzsen huniig nasaar ni shorond suulgah sanaatai umhii bodoltoi junkienuud we
uchral
2019-12-04 14:10
yaahaar iim lalariin bodoltoi uls torchidtei bdag bna aa muusaan alnuud ows har tamhi 2 oo ylgaj surchaad daraa ni ter horih ylaa bodoosoi mongold amidarhaas aij emeej gadagshaagaa ywahaas oor songolt uldehgvi yum shiwdee
boldoo
2019-12-04 12:36
Ene muu jdv chin uchraliig ooriig ni bvh nasaar ni horih heregtei ardiin hvvhdiig zgr gudamjind urgaj bga urgamal tvvgeed tatsaniih ni toloo bvh nasaar ni ntr arai heternee ta nar ulsaasaa heden zuun sayiig hulgailaad zuw zgeer ongoroh vv ene muu atsiig hen songosiin bvh nasaar gewl mongold negch zaluu hvn vldehgvi shorongiin haalga tatii shvv oorsdiig bariad hiichih yumsandaa
Зочин
2019-12-04 10:53
Har tamhi gheesee ilvv turuus mungu iddeg hulgaich naraa nasaar n hori malnuudaa
бө
2019-12-04 08:44
цааз өгөх хэрэгтэй
keyboard_arrow_up