COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Энэтхэг улсаас Төрийн ордонд хаяглан ирсэн захидалд УИХ-ын гишүүн хорджээ

2019 оны 12 сарын 03

Arslan.mn

Өчигдөр орой Төрийн ордонд Тагнуул, Цагдаа, Мэргэжлийн хяналтын алба хаагчдыг түргэн авахуулсан үйл явдал болсон байна. 

Учир нь Энэтхэг улс /БНЭУ/-аас манай улсын УИХ-ын нэгэн гишүүнд хаяглаж ирсэн захидлын цаас “үхэлд хүргэж болзошгүй, химийн бодисын агууламжтай байсан" учир нэр бүхий УИХ-ын гишүүн хордсон тохиол гарсан байна. Ямартай ч тус дуудлага мэдээллийн дагуу Тагнуул, ЦЕГ, МХЕГ-ийн Химийн байцаагч, Цацрагийн улсын байцаагчид хэргийн газар очиж шуурхай ажиллажээ. 

Ингээд Тагнуулын Ерөнхий газрын албан хаагчид тус “захидлын цаас”-ыг Химийн хүрээлэнд шинжлүүлэх шаардлагатай гэсэн учир, зохих албаны хүмүүс тус газарт өчигдөр орой захидлыг хүргэж өгсөн, одоо шинжлүүлж байгаа ажээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр тус захидал УИХ-ын дарга Г.Занданшатарт хаягласан байсан гэсэн мэдээлэл байна /Жич: Албан бус мэдээлэл гэдэг нь албаны эх сурвалжийн тайлбараар баталгаажаагүй, худал байж болзошгүй мэдээлэл болно/. Мөн УИХ-ын гишүүний туслах хордсон гэсэн албан бус мэдээлэл ч байна.

Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно. 

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
4
611160
11 эможи

Булган
2019-12-04 17:01
Юу эс болохнээ сонор сэрэмжтэй эвтэй байх л хэрэгтэй шү.
jagaa
2019-12-03 15:28
hudlaa medeelel ogch bolohgui
зочин
2019-12-03 13:36
Төрийн ордонд хүн үхэхэд тоохгүй байж чадсан байж.
Иргэн
2019-12-03 13:33
Сэтгүүлчид ээ~! Та нар хов ярих ёсгүй. Баталгаатай мэдээллээр хангах ёстой. Албан бус мэдээлэл гэж огт байж болохгүй.
Авилгачид үхээсэй
2019-12-03 10:57
Шударга бус улстөрчид далд ороо
keyboard_arrow_up