COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууц барихад НӨАТ-аас чөлөөлнө

2019 оны 11 сарын 28

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлав.

Ингэснээр, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон барихад шаардагдах бараа, материалыг НӨАТ-аас чөлөөлөх юм. 

Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байгаагүй тул санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

Хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611007
0 эможи

Зочин
2019-11-29 10:12
keyboard_arrow_up