COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

2019 оны 11 сарын 28

Arslan.mn

 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 15.00 цагт эхэлнэ.

Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 15 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Хоршооны тухай, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн чуулганаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол, ОХУ-ын гэрээг соёрхон батлах тухай, “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай”, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610959
0 эможи

keyboard_arrow_up