COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баделхан: Оюутолгой бие даасан, тусгаар улс шиг л байгаа

2019 оны 11 сарын 21

Arslan.mn

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Уг тогтоолын төслийг яг одоо УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцэж байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баделхан "Арван жилийн өмнө хэрвээ Оюутолгой, Тавантолгой хоёр орд ашиглалтад орох юм бол Монголын ард түмэн баяжна гэж байсан. Энэ хоёр орд асар их баялагтай. Монголын ард түмэн баяжна гэж байсан. 10 жил өнгөрлөө, хоёулаа ашиглалтад орлоо. Гэтэл ард иргэд ядуу хэвээр байна.

Оюутолгой бол асар баялаг орд. Оюутолгойг дэлхийд бараг нэгд орно гэж ярьж байсан. Хүмүүсийн ярьснаар хөрсөн дор нь бараг Нью-Йоркийн хэмжээний том алт байгаа гэж ярьдаг. Энэ ч бас үнэн. Гэтэл өнөөдөр эндээс өгч байгаа өгөөж туйлын хангалтгүй байна.

Оюутолгой бие даасан, тусгаар улс шиг л байгаа. Гүйлгээ нь манай Монголбанкаар дамждаггүй. Нэг удаа Монголбанкаар дамжуулна гэж шийдвэр гараад хэл ам болоод буцаж байсан. Монголын ард түмний өмч учраас Монголбанкаар дамжуулаад гүйлгээнд нь хяналт тавьж болохгүй юм уу." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610790
0 эможи

Зочин
2019-11-22 03:54
keyboard_arrow_up