COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 30, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан:Оюутолгой талхны 70% монголчуудад очно гэж байсан. Одоо үүнийг дүгнэх хэрэгтэй

админ
2019 оны 11 сарын 21

Arslan.mn

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Уг тогтоолын төслийг яг одоо УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцэж байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Анх гэрээ байгуулах гэж байхад талхны зурагтай сурталчилгаа явсан. Талхны 70% монголчуудад очно гэж байсан. Одоо үүнийг дүгнэх хэрэгтэй.

Монголын талын 34 хувийн өр 1.4 тэрбум доллар болжээ. Гэтэл ОТ-н хөрөнгө оруулалт 11.1 тэрбум доллар болсон байна. Бид өдөр бүхэн өр үйлдвэрлэдэг хувьцааны эзэд болсонд гайхаад байна. Анх 5.3 тэрбум долларын хөрөнгө оруулна гэж гэрээ байгуулсан хэрнээ 11.1 болсон нь ямар учиртай вэ?

Хамгийн том татвар төлөгчтэйгөө татварын маргаантай болсон. 3.2 тэрбум долларын санхүүгийн зөрчил гарсан гээд байж байна.   2041 он гэхэд менежментийн зардал 2 тэрбум төгрөгт хүрэхээр байна.

ОТ-н хүлээсэн үүрэг биелээгүй байна. Наад зах нь жилд 130 сая доллар цахилгааны үнэд гадагш төлж байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
610789
3 эможи

Зочин
2019-11-22 03:54
keyboard_arrow_up