COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТБХ: Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх санал дэмжигдэв

2019 оны 11 сарын 12

Arslan.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив. Төсөлд, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор тусгажээ. 

Өнөөгийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.0 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа ажээ. Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцын холбогдох заалтыг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход 85-90 орчим хувь нь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэнэ. 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13.0 тэрбум, 90 хувьд олговол 36.0 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцсон байна.

Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураан шийдвэрлэлээ. УИХ-ын тогтоолын төслийн 1.1 дэх дэд заалтыг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр олгосугай” хэмээн өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн тогтоолын төслийн 1-д заасан тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгох тухай 2.1 дэх дэд заалт нэмэх, төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү санал хураалт явуулсны дараа УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610412
0 эможи

User
2019-11-15 13:39
Songuuli duhuj dee. Naad mungu zoriltot huuhduud ni ugud heregtei yumand zartsuulah bsimda.
Zochin
2019-11-13 08:47
Za tiim bailguidee. Buh huuhded yalgalgui ogoh n zov.
Зочин
2019-11-13 03:37
ганаа
2019-11-12 22:22
ѳгдѳггүй байсан юм уу?
keyboard_arrow_up