COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: ЖДҮХС-д 50 тэрбум төгрөг тусгахыг дэмжсэнгүй

2019 оны 11 сарын 09

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.

Улсын төсөвт ХХААХҮ-ийн сайдын багцын урсгал зардлаас ЖДҮХС-нд 50 тэрбум төгрөгийг шилжүүлэх саналыг Ж.Ганбаатар гишүүн гаргасан байна. Уг саналыг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн бол Төсвийн байнгын хороо дэмжээгүй байна.

Чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад ЖДҮХС-д 50 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжсэнгүй. Эдийн засгийн ангилал өөрчлөлтэй холбоотой төсөвт арга хэмжээний хугацаанд өөрчлөлт оруулахыг дэмжлээ.

Ийнхүү 2020 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусаж, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610264
1 эможи

Зочин
2019-11-09 19:06
keyboard_arrow_up