COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Пүрэвдорж: Нэг байр юун 44, 100 сая даваад байна Д.Сумъяабазар сайд аа

2019 оны 10 сарын 25

Arslan.mn

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна.  Чуулганаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат нар газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоололтой холбоотой асуудлыг лавлаж, тодорхой мэдээлэл өгөхийг хүсэв. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хариултдаа “Гэрээний хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Зарим гишүүн мэдээлэл дутуу байгаагаас үйлдвэр баригдахгүй байгаа мэтээр ойлгож байна.УИХ-ын даргын хэлснээр энэ асуудлаар нээлттэй мэдээлэл сонсгох нь зөв. Газрын тос боловсруулах үйлдвэр манай улсын стратеги мөнөөс мөн. Газрын тос боловсруулах үйлдвэрт улс төржилтгүйгээр хандахыг хүсье. Гишүүд бүрийн санал үнэтэй. 57 тэрбум орчим төгрөгийн зээлийн эх үүсвэрээр газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон барихад зарцуулна.  500 гаруй гаднын мэргэжилтнүүд ирж ажиллана. 168  тэрбум төгрөгийн зардал гарна. Үүнийгээ хэмнэх үүднээс өнгөрсөн жил 40 тэрбум төгрөгийг улсын төсвөөс  хэмнэсэн” гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Би тооцоо хийж үзсэн, нэг байр нь 100 гаруй сая төгрөг болчихлоо. Б.Чойжилсүрэн та байнгын хорооны дарга, өөрөө барилга барьдаг хүн ийм зүйлийг яагаад хажуугаараа гаргаж байгаа юм.  Төсвийн байнгын хороогоор дахиж хэлэлцэх хэрэгтэй. Нэг байрыг нь 44 сая төгрөг гээд байх юм. Юун 44, 100 сая даваад байна. Д.Сумъяабазар та угаасаа тоонд муу л даа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
9
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
609712
12 эможи

Зочин
2019-11-01 05:17
Ene elii yum haanaas garaad irebee hobdgiin gai elbeg iin ah duu gesen zailuul hobdodoo ochij gahaigaa malla
зочин
2019-10-27 12:54
Хүрэлсүхийг уг нь дэмжих юм даанч энэ хэдэн сайд нь
Зочин
2019-10-26 16:44
Зочин
2019-10-25 15:40
keyboard_arrow_up