COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Мал хулгайсан гэмт хэрэгтэнд оногдуулах ялыг чангатгана

2019 оны 10 сарын 22

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 25 гишүүн энэ сарын 11-нд өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд мал хулгайлсан этгээдэд оногдуулах ялыг чангатгахаар тусгажээ.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “24 бог, 8 бодоос дээш тооны мал хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ. Тодруулбал, дээр дурдсанаас цөөн тооны мал хулгайлсан тохиодолд хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээх юм. Тиймээс дээрх тоог бууруулах, гэмт этгээдэд оногдуулах ялыг чангатгах зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд байнгын хорооны гишүүдийн 60 хувь хуулийн төслийг дэмжлээ. Уг асуудлыг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609568
1 эможи

ИРГЭН
2019-10-23 11:00
МАЛЧДЫНХАА ЭСРЭГ ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ГАРГАЖ БАТЛАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.НЭГ ИШИГ ХУРГА Ч БАЙСАН ХУЛГАЙГ ХАТУУ ШИЙТГЭХ НЬ ҮНЭНД НИЙЦНЭ.ЖААХАН БАГА ХУЛГАЙ ГЭЭД ХАМГААЛААД ХААГААД БАЙДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ.МӨН ХАРМААНЫ БОЛОН БУСАД ХУЛГАЙГ ӨӨГШҮҮЛСЭН ХУУЛЬ ЗААЛТАА ЭРГЭЖ ХАРАХ ЦАГ БОЛСОН.
Зочин
2019-10-23 04:35
Зочин
2019-10-23 02:56
keyboard_arrow_up