COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Өмгөөллийн тухай хууль батлагдлаа

2019 оны 10 сарын 18

Arslan.mn

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ХЗБХ-ны санал дүлгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х. Болорчулуун нар үг хэллээ. Ингээд  Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлая гэсэн саналын томъёоллоор санал хурасалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж хууль батлагдлаа.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийж улмаар уг хуулийн төслүүдийг баталлаа. Учир нь Хуульзүйн байнгын хорооноос дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг чуулганы хуралдааны үеэр гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609416
1 эможи

Зочин
2019-10-19 03:05
Зочин
2019-10-18 13:57
keyboard_arrow_up