COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр БАТАЛЛАА

2019 оны 10 сарын 18

Arslan.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ нэгдсэн  хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай (Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II  төслийг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн) хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа. 

Хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцууллаа.

Энэхүү төслийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн санхүүжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, хоёр дахь үе шатны 19.5 сая евро, 2018 оны хэлэлцээгээр төслийн гурав дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламжаар санхүүжүүлэхээр тохиролцсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609415
0 эможи

Зочин
2019-10-19 03:05
Зочин
2019-10-18 12:21
keyboard_arrow_up