COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Сайжруулсан түлш зохих үр дүнг өгч байгаа нь харагдаж байна

2019 оны 10 сарын 14

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар шахмал түлшний асуудал болоод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлын талаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж байна.

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар "2017 оны 212-р захирамжаар агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүдийг өнгөрсөн хоногуудад гэр хороололд сайжруулсан түлшний талаар судлах, айлуудаар явж бодит байдалтай танилцсан ажлыг мэдээлэх гэж байна. Бидний харж байгаагаар сайжруулсан түлш зохих үр дүнг өгч байгаа нь харагдаж байна. Гэхдээ нэг бол хөлдөж үхнэ, нэг бол угаартаж үхнэ гэж тоглоом шоглоом хийж байгаа нь нэгийг хэлээд байна. Цаашид хүний амь битгий эрсдээсэй. Үүн дээр нийтээрээ нэгдэж хамтарч ажиллах хэрэгтэй байна. Бүх монголчуудын тэр дундаа нийслэлчүүдийн нийтийн эрх ашгийн асуудал шүү" гэв.

Arslan.mn

Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайхан "Бидний зүгээс, хотын зүгээс яам Тамгын газруудтай хамтарч ажилллахыг хичээж байгаа. Өнгөрсөн хугацаанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад товч мэдээлэл өгөхөд аравдугаар сарын 3-наас 14 –нийг хүртэл хугацаанд нийт 273 иргэн угаартсан гэдэг дуудлага ирсэн. Үүнээс 120 нь хүүхэд, үлдсэн нь насанд хүрэгчид байсан. Долоон хүн амиа алдсан байдаг.

Шахмал түлшний хэрэгцээ, түгээлт нийлүүлэлтэд анхаарч ажилласан. Сайжруулсан түлшний түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэх гэх мэтээр ажилласан. Айл өрхийн эрсдлийг багасгаж дохиолол тавих асуудал Засгийн газрын хуралдаан дээр шийдэгдсэн. Үүнийг шат бүртээ судалж эхлээд байна." гэв.

Arslan.mn

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
609254
4 эможи

Enhee
2019-10-15 20:02
Ihenh ail urhyyd tulhees aigaad nuyrs tulehgyi baigaa gej baina .Bayerlah boloogyi dugnelt uguh bas boloogyi. Alivaa yumand boditou handmaar vaina
зочин
2019-10-15 17:10
орой болохоор эвгүй үнэр гараад байгааг анхааралдаа холбогдох газар авна уу.
Зочин
2019-10-15 01:16
Зочин
2019-10-14 21:22
сонирхолтой
Зочин
2019-10-14 16:23
keyboard_arrow_up