COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлээгүй байна

2019 оны 10 сарын 14

Arslan.mn

Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах тогтоолыг баталсан тухай бид мэдээлсэн билээ. Ингэснээр Ж.Эрдэнэбат гишүүн эрүүгийн хэргийн яллагдагчаар тооцогдох болсон юм. .

Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм. Тэгвэл прокурорын байгууллагаас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцох тогтоол батлан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Ингэснээр Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан гурав дахь эрхэм эрүүгийн хэрэгт шалгуулах болсон билээ.

Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн гэх мэдээлэл олон нийтэд цацагдах болсон

Энэ талаар НПГ-аас тодруулахад "Одоогоор хэн нэгэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлээгүй байна" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609240
0 эможи

зочин
2019-10-15 04:17
Энэ лоохааны бүх хөрөнгийг ах дүүтэй нь ил болгож ард нийтийн өмнө эх үүсвэрээр нь тайлбарлуулъя.Ядуу залуу байсыншүү анх
зочин
2019-10-15 04:15
Энэ дор хааны хөрөнгийг ил болгож бүх нийтийн өмнө тайлбарлуулъяаа.ах дүүс гэр бүл нэр нь судалгааг гаргая.гаршсан хулгайч төрөөс төрсөн тэрбумтан
Зочин
2019-10-15 01:14
Зочин
2019-10-14 14:08
keyboard_arrow_up