COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Батзандан, Л.Болд нар ХУДАЛ ЯРИАД баригдсан уу

2019 оны 10 сарын 11

Arslan.mn

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны нэр барин Ж.Батзандан, Л.Болд нарыг худал ярихгүй байхыг анхаарууллаа.

Учир нь тэд өчигдөр “С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн шийдвэрлэлттэй холбоотойгоор ОУПХ-ноос сарын өмнө шахам ирүүлсэн дүгнэлтийг Гадаад харилцааны яамны хэлтсийн дарга дарж байсан. Харин тэр хүнийг ажлаас чөлөөлснийх нь дараа ил болж, Түр хороонд ирлээ.” гэсэн агуулга бүхий зүйлийг Төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ хэлсэн билээ.

Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын гишүүдийн өчигдөр хийсэн хэвлэлийн бага хуралд зориулж үнэн зөв мэдээлэл өгье. Ажлаа хийцгээ, улстөржихөө боль, попрохоо боль. Монгол Улсын их хурлаас түр хороог байгуулсан. Түр хороо ажлаа хийх ёстой.

ОУПХ-ноос 12 хүнд 2019 оны есдүгээр сарын 6-нд мэйл хаягаар нь бичиг ирүүлсэн.  Мэйл хаягаа шалгаж бай, Ж.Батзандан. 

Би Ж.Батзандан гишүүнээс илүү Л.Болд гишүүнд гомдож байна. 

Л.Болд гишүүн ээ, та УИХ-д зургаан удаа сонгогдсон. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд хийж байсан хүн. Иймэрхүү байдлаар асуудалд хандаж болохгүй, 2012 оноос хойш ОУПХ-ны хуралд та бид хоёр таван удаа явсан. Таван удаа явахдаа Хүний эрхийн дэд хороонд асуудлаа тавьж байсан. Сүүлдээ та нарын яриагаар бол Гадаад харилцааны яамны хэлтсийн даргыг халснаар дарагдаж байсан энэ бичиг ил боллоо гэсэн. Ингэж худлаа ярихаа боль. Сүүлдээ бүр ОУПХ-ны нэрийг барьж, есдүгээр зүйл гэдэг дээр 2019 оны есдүгээр сарын 4-ний дотор хариу өгөхгүй бол холбогдох хүмүүст хариуцлага тооцно гэсэн заалт байна гэж.  Одоо надад ОУПХ-ны 71 заалттай зөвлөмж байна. Эндээс та нарын хэлсэн шиг үг нэгийг ч олж харсангүй. Л.Болд гишүүн таныг худал ярьсанд харамсаж байна." гэв.

Тэгэхээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ХУДАЛ ЯРИАД баригдав уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609179
0 эможи

Enhee
2019-10-12 19:45
Batzansan yaj ch medene Bold gihsuun harin buruy hyn dagaad deveed baih yum gaihaj baina
Зочин
2019-10-12 13:52
Зочин
2019-10-12 08:50
Энхамгалан чинь МАНАН гийн жинхэнэ төлөөлөл шүү дээ аргагаүй
Иргэн
2019-10-12 08:40
Л Энхболдынхоор бол бас л гүтгүүлчихсэн үү. Өөрсдөлөө халгаатай юм бүхнийг худлаа гэдгээ больмоор юм. Тэгээд хүн тамлаж яргалдаг чинь бас худлаа юу. Улсын нууц нэдэг юмаар хаохавч хийж өөх таалагдахгүй хүмүүсээ нухаад л байх юмуу.
ИРГЭН
2019-10-11 21:31
САРЫН ӨМНӨ ИРСЭН БИЧИГ ТЭГЭЭД НУУЦ ГЭСЭН ТАМГАТАЙ ӨНӨӨДӨР ИРЖ БАЙГАА НЬ ЗӨВ БОЛЖ БАЙНА УУ?ЕРӨНХИЙ АГУУЛГААРАА НУУН ДАРАГДУУЛЖ ХУЙВАЛДАЖ БАЙСАН НЬ ХУДЛАА ГЭХ НЬ ҮҮ?ТЭГЭХГҮЙ ШҮҮ МУУСАЙН ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ХЯТАДЫН ШЭЭС УРВАГЧИД МИНЬ.ТА НАРТАЙ ЦУСАН ТООЦОО ХИЙХГҮЙ БАЙГААД БАЯРЛАЖ АРД ТҮМНИЙГ БИТГИЙ ДОРОМЖЛООД БАЙГААРАЙ.НЭГ Л ӨДӨР ТЭСРЭЭД ТА НАРЫН ТОЛГОЙГООР ЭХ ОРНОО ЭХГҮҮЛЖ АВАХ БАЙХ ШҮҮ.УРВАГЧ ХУЛГАЙЧУУД АА.ҮХЭЦГЭЭ
Зочин
2019-10-11 16:37
keyboard_arrow_up