COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад бүх тендерийг хариуцуулах нь ЗӨВ ҮҮ?

2019 оны 10 сарын 10

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

“Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны долоодугаар сарын 27-ны 4 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгасан нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулах бие даасан мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан байна. Тодруулбал, яам, агентлаг болон төрийн бусад байгууллагууд салбарын бодлого боловсруулах үндсэн чиг үүргийнхээ хажуугаар худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал өсөх, цаг хугацаа алдах, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний хүртээмжийг удаашрах зэрэг сөрөг үр дагавар бий болж буй юм. Тиймээс Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулах асуудлыг уг төсөлд тусгасан хэмээн үзэж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганд танилцуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил " Агентлагаа байгуулъя, заавал яагаад Ерөнхий сайдын дэргэд байлгах гээд байгаа юм бэ. Уг нь энэ талаар хууль санаачлагчаас асуумаар байх юм. Засгийн газраас нэг  хүн алга. Ерөнхий сайдын дэргэд худалдан авалттай холбоотой тендерийн маргаан, хэрүүл шуугианыг Гүйцэтгэх засаглалын тэргүүн шийдээд явах цаг байна уу. Гэтэл энэ асуултад хариулт өгөх Засгийн газрын гишүүн алга.  Ерөнхий сайд нь бүх тендерийг хариуцах нь зөв үү. Шадар сайд юм уу, Сангийн яамны харъяа байж болохгүй юм уу, энэ агентлаг чинь." гэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Энэ онд нийт 900 гаруй тендер зарлах ёстойгоос албан ёсоор зарласан нь 94 хувьтай байна. Үүнээс гүйцэтгэл улсын хэмжээнд 60 гаруй хувтай байгаа”гэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Бүх яам, аймаг орон нутагт холбоотой асуудал Ерөнхий сайд дээрээ нэгтгэгдээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа.  Би Засгийн газраас өргөн барьсан тогтоолоо хамгаалж ярина. Хэл амнаас айгаад суугаад байвал улсын ажил явахгүй. Харин ч бүрэн эрх мэдэлтэй байгаа Ерөнхий сайд бүх ажлаа мэдээд түргэн шуурхай шийдэж явах нь зүйтэй" гэв.

Мөн УИХ-ын гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Ерөнхий сайдын дэргэд бус Сангийн яамны харъяанд байгуулах ёстой гэсэн санал хэллээ. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609121
0 эможи

Зочин
2019-10-10 22:07
Зочин
2019-10-10 15:38
сонирхолтой
keyboard_arrow_up