COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

О.Баасанхүү: Жирэмсэн эмэгтэйчүүдийг Ерөнхийлөгч нарын эзэмшлийн зочид буудалд байлгаж болох уу

2019 оны 10 сарын 10

Arslan.mn

Улсын Их Хурлын чуулганы хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын шигүүд үг хэлж байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Бид утаатай тэмцэж байсан бол одоо нэмээд угаартай тэмцэх хэрэгтэй боллоо. Засгийн газар утаатай тэмцэж байгаа нь сайн хэрэг. Угаарын хийн аюул өндөр байгаа энэ үед авахдаа хулгайгаар авсан зочид буудлууддаа төрөх гэж байгаа ээж нарыг өвөлжүүлж болохгүй юу.Олигархиудтай тэмцэх киноны нэгдүгээр анги М.Энхболдыг огцруулснаар дууссан. Хоёр, гуравдугаар анги хэзээ вэ.
Олигархиудын өмчийг хураана гээд байсан. Манай Ерөнхийлөгчөөс эхлээд олон хүн зочид буудалтай шүү дээ. Тэндээ жирэмсэн эмэгтэйчүүдийг байрлуулж болохгүй юу. Өдөр бүр түгшүүртэй мэдээ ирж байна. Өдөрт 20-иороо хүмүүс хордож байхад онц байдал зарлаж болохгүй юм уу. Онц байдал зарлах эрх нь УИХ-д байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609113
1 эможи

Зочин
2019-10-10 22:06
Зочин
2019-10-10 12:37
сонирхолтой
keyboard_arrow_up