COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баделхан, Д.Сарангэрэл, Б.Наранхүү нарыг Ёс зүйн дэд хорооны гишүүнээс ЧӨЛӨӨЛӨХИЙГ дэмжив

2019 оны 10 сарын 10

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн (2019.10.09) хуралдаанаараа “Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа учраас Х.Баделхан, Д.Сарангэрэл нарын гишүүд дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс дээрх хоёр гишүүнийг чөлөөлж, оронд нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн нарыг оруулах саналыг тэрбээр танилцуулав.

Мөн Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Ёс зүйн дэд хорооны гишүүн Б.Наранхүүг хүсэлтийнх нь дагуу дэд хорооны гишүүнээс чөлөөлж, оронд нь Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийг оруулах саналаа танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь “Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

  • УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хороодын гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай  тогтоол батална. Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх тухай тогтоол батлагдсанд тооцно”
  • УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын болон Ёс зүйн дэд хорооноос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байна” хэмээн заасан байдаг байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609101
0 эможи

Зочин
2019-10-10 11:44
гоё хэлжээ
zochin
2019-10-10 11:38
Es zyigyi Sarangerel Naranhyy nar es zyin ded horoond baidag ne zohimjgyi yum
keyboard_arrow_up