COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

2019 оны 10 сарын 02

Arslan.mn

УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Засгийн газрын гишүүд, УИХ-аас удирдлагыг нь томилдог төрийн байгууллагын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нээлтэд оролцсонгүй

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар энэ удаагийн чуулганы нээлтэд оролцсонгүй. Мөн УИХ-ын гишүүдийн ирц тийм ч өндөр байсангүй. Дөнгөж 62.7 хувийн ирцтэйгээр ээлжит чуулганы хуралдаан нээлтээ хийв. УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үеэр “Ард түмний засаглах эрхийн залуур дээр сууж буй бидэнд улсаа өөд татах иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилт хүлээгдэж байна. Зорилгоо хэрэгжүүлэх нэг зам нь эрхзүйн хүрээнд хийгдэх өөрчлөлт юм. 2019 оны намрын чуулганы түүхэн үүрэг, ач холбогдол чухамхүү үүнд чиглэнэ” хэмээн онцоллоо. Мөн тэрээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захиалга юм. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жилд туулсан замаа эргэн харж, туршлага сургамжаа эргэцүүлсан ухаарал юм. Тиймээс эрхэм гишүүд та бүхэн энэ цаг үед тохиосон түүхэн хариуцлагаа ухамсарлаж, нэмэлт өөрчлөлтийг амжилттай хэлэлцэж дуусгана гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.
Парламент тарах асуудал хаагдсан уу?

Өнгөрсөн хугацаанд УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах асуудал улс төрийн хүрээнд яригдаж байв. Харин өчигдрийн чуулганы нээлтийн үеэр парламент тарах асуудал хаагдсан, Үндсэн хуулийн төсөл цаашид улс төрийн гол сэдэв болж үргэлжлэх дүр зураг харагдаж байв. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал зун, намрыг дамнан хэлэлцэгдэж байгаа ч дөнгөж хоёрдугаар хэлэлцүүлгээ дуусгасан. Мөн ээлжит бус чуулганаар ард нийтийн санал асуулгын товыг тогтох байсан ч амжаагүй. Мөн өчигдөр чуулганы нээлтийн дараа хоёр ч байнгын хороо хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх товтой байсан ч ирц бүрдээгүй улмаас хойшилсон. Харин МАН, АН, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр байгуулагдсан Ажлын хэсгийнхэн УИХ-ын дарга Г.Занданшатартай зөвшилцөх уулзалт хийсэн байдаг.

Намрын чуулганы чухал сэдэв

Ер нь бол энэ намрын чуулганаар Үндсэн хуулийн төслөөс гадна хэлэлцэх чухал асуудал олон бий. Тухайлбал 2020 оны төсөв. Ирэх оны төсвийн тухай хуулийг тухайн жилийнхээ арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуулийн хугацаатай. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт тэй зэрэгцэн 2020 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэх бололтой. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн батална. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл гээд 28 хуулийн төслийн намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.

Төсвийн орлого 6.8 их наяд, зарлага 7.1 их наяд байна

Мөн өчигдөр чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг баталснаар хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Тогтоолын төсөлд 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.8 их наяд, зарлагыг 7.1 их наяд төгрөг байхаар тусгасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгосон.

Эх сурвалж Зууны мэдээ сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608742
0 эможи

Зочин
2019-10-02 12:56
keyboard_arrow_up