COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Нямдорж: Гишүүдээ бүтэн гурван жил унтлаа, болоо юм биш үү

2019 оны 8 сарын 30

Arslan.mn

Чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийж байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийж байгаа явцыг дөрөв дэх удаагаа харж байна. Миний хувьд санал нийлэхгүй зүйл байгаа ч олонхоороо санал нэгдэж байгаа зүйлийг дэмжээд явна. Энэ хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийг хуралд нь ирүүлмээр байна. Цөөнхийн бүлгийн хэлж, шүүмжилж байгаа зүйлтэй би санал нэг байна. Яагаад энэ хүмүүс хуралдаа ирдэггүй юм, хэн болчихсон юм бэ. Энэ залуучууд албан тушаал болох гэхээр би гэдэг хэрнээ ард түмний эрх ашиг ярьж байхад алга болдог юм бэ. Бүтэн гурван жил унтлаа, болоо юм биш үү, та нар. Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд тааллаараа ирнэ, бусад нь энд сууж байх ёстой шүү. Тэгэхээр энэ баян, тарган гишүүдээ хурдан дуудаж, хуралд нь ирүүл гэсэн горимын санал гаргаж байна.

Хүний өмнөөс ичих чинь ямар хэцүү юм. МАН-ын парламентын бүрэлдэхүүн ийм сахилга сул байсныг 30 жилийн хугацаанд үзээгүй юм байна. Албан тушаал ярихаар хамгийн түрүүнд ирдэг хэр нь өнөөдөр алга. Ерөнхийлөгчөөс бусад нь энд сууж байх ёстой." гэв.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607462
4 эможи

Зочин
2019-08-31 04:27
keyboard_arrow_up