COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Бямбацогт: Гишүүдийн олонхоор хууль баталдгийг  өөрчилж  39 гишүүн хууль баталдаг байх зохицуулалт тусгаж байна

2019 оны 8 сарын 28

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт "Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108, парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох гэж оруулсныг бүлэг, байнгын хорооны хуралдаанаар ярилцаад гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн.

УИХ-ын хариуцлагатай холбоотой олон заалт орсон. Тухайлбал, давхар дээлний асуудлыг нэлээд хөндсөн. 62 гишүүний өргөн барьсан төсөлд УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллана гэсэн зохицуулалтыг тусгасан.

Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой маш тодорхой заалт орж ирсэн. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно гэсэн заалт оруулсан. Одоо бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор хууль баталдгийг  өөрчилж  39 гишүүн хууль баталдаг байх зохицуулалт тусгаж байна. "гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607377
0 эможи

Зочин
2019-08-28 22:51
сонирхолтой
Сонгогч
2019-08-28 18:38
Бусад нь хуралд суухгүй байх юм уу
keyboard_arrow_up