COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна

2019 оны 8 сарын 28

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.28/ өнөөдрийн үдээс хойших  нэгдсэн хуралдаан  15 цаг 30 минутанд эхэллээ.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга  Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасныг тодотгон хэлээд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Үдээс өмнөх хуралдаанаар Байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  С.Бямбацогт танилцуулж хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд нэрсээ өгөх гэсэн боловч техникийн саатал гарч чуулган түр завсарласан билээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607375
0 эможи

keyboard_arrow_up