COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын үйл ажиллагаа ИРЭХ ДАВАА гаригт эхэлнэ

2019 оны 8 сарын 05

Arslan.mn

УИХ-ын дарга, гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулах, иргэдийн саналыг сонсч буй. Тиймээс УИХ-ын үйл ажиллагаа түр завсарлаад" байгаа ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дэд ажлын хэсгүүдийн хуралдаан хэвийн үргэлжилж байгаа юм.

Тэгвэл наймдугаар сарын 12-оос УИХ дахь МАН-ын бүлэг болон хэд хэдэн дэд ажлын хэсэг хуралдах бөгөөд дараагаар чуулганы хуралдааныг хуралдуулахаар товлоод байгаа аж.

 Наймдугаар сарын 14-ний Лхагва гарагт Байнгын хорооны хуралдаан: 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

  •  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.

Наймдугаар сарын 15, 16-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан:

•Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606442
1 эможи

Зочин
2019-08-05 12:34
сонирхолтой
keyboard_arrow_up