COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Токио олимп сан”-д 50 сая төгрөгийн хандив өргөлөө

2019 оны 8 сарын 02

Arslan.mn

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын үндэсний язгуур урлаг, өв соёлыг Япон Улсад сурталчлан таниулах, Монгол Улсад бейсбол, жудогийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, сайн үйлсийн ажил зохион байгуулж ирсэн ноён Каваүчи Широд талархал илэрхийлэв.

Энэ үеэр ноён Каваүчи Широ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар байгуулсан Токио-2020 зуны олимп болон паралимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдыг дэмжих “Токио олимп сан”-д хоёр сая иен (50 сая төгрөг) хандивлав.

“Токио олимп сан” нь  Япон Улсын нийслэл Токио хотноо болох зуны олимпийн XXXII, паралимпийн XVI наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг бэлтгэх, тэдгээрт дэмжлэг үзүүлэхэд бүх нийтийн оролцоог өрнүүлж, хөрөнгө бүрдүүлэх, хандив цуглуулах зорилготой байгууллага юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606387
0 эможи

keyboard_arrow_up