COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГИШҮҮД ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА

2019 оны 7 сарын 31

Arslan.mn

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 18-нд дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн.  Харин төслийн хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийг ирэх сард хийхээр товлоод байгаа юм.

 Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр  төсөлтэй холбоотой саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн юм. 

Иймээс УИХ-ын гишүүд ирэх сарын 5-ныг хүртэл тойрогтоо ажиллаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг иргэдэд танилцуулж, улмаар иргэдээс ирүүлсэн хамгийн их саналыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгах аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606253
0 эможи

Сонгогч
2019-07-31 21:47
Ирж л яваа байхдааа. хэхэ ирэх үеэр нь ажил нь эхлэх болно . Өөрсдөө ч сайн ойлгож л байгаа байх даа гишүүд маань.
keyboard_arrow_up