COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын ээлжит бус чуулганд Ерөнхийлөгч оролцоно

2019 оны 7 сарын 16

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 3 давхарт

Arslan.mn

09:00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар Ротари клуб, Австралийн Central Blue Mountains Rotary club хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан “Гэр бүлийн зөрчил шийдвэрлэх үйлчилгээний чадавхи бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг 2019 оны долоодугаар сарын 16 – 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Жюү жицүгийн Азийн АШТ-ий талаар мэдээлэл хийнэ. Улаанбаатарт анх удаа зохиогдож байгаа Жюү жицүгийн Азийн АШТ долдугаар сарын 17-ны лхагва гарагт эхэлнэ.

Хьёндэ Элэватор цамхаг, 6 давхар

12.00 цагт Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор “Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8” уралдааныг 2019 оны долоодугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан ММСУХ-ноос “Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8”, Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-ыг зохион байгуулах тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.

Төрийн ордонд

15:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан болно. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа илэрхийлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605858
0 эможи

keyboard_arrow_up