7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Хаврын ээлжит чуулганы ХААЛТ, Ээлжит бус чуулганы НЭЭЛТ боллоо

админ
2019 оны 7 сарын 05

Arslan.mn

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хаалт, Ээлжит бус чуулганы нээлт боллоо.

2019 оны Хаврын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар “Ээлжит чуулганы өмнө тавьсан зорилгоо биелүүлж, 2019 оны хаврын ээлжит чуулган ажлын 66 өдөр хуралдаж, 118 асуудал хэлэлцэн шийдсэн байна. Бие даасан 14, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 74 хууль, 44 тогтоол баталсан нь өмнөх оныхоос илүү байгааг судалгаа харуулж байна. Мөн УИХ-ын чуулган, байнгын хороодын ирц хүрдэггүй байсан муу жишиг энэ чуулганаар бүрэн ариллаа. Энэ бол УИХ-ын гишүүд хууль тогтоох үндсэн үүргээ хариуцлагатай биелүүлж байгаагийн илрэл юм. УИХ-ын гишүүд иргэд, сонсогчдынхоо үгийг сонсч, аливаа асуудлыг хамтран шийдвэрлэж байгаа нь ард түмний засаглах эрхийг хангах том алхам болж байна. Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох нээлттэй сонсгол явууллаа. УИХ-ын хаврын ээлжит чуулганар нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаа” гэв.

Ээлжит бус чуулган энэ оны есдүгээр сарын 01 хүртэл үргэлжлэх бөгөөд 14 асуудал хэлэлцэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605644
0 эможи

keyboard_arrow_up