COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаана

2019 оны 7 сарын 05

Arslan.mn

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаах юм байна.

Монгол Улсын их хурлын тухай хуулийн дагуу хаврын ээлжит чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 05-нд нээж, долоодугаар сарын 01-нд хаадаг. УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганы хугацааг энэ сарын 10 хүртэл сунгах захирамж гаргасан билээ.

Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаран хэлэлцэх бус, Үндэсний их баяр наадам өнгөрсний дараа нухацтай хэлэлцэх ёстой гэсэн албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Энэ дагуу 2019 оны ээлжит чуулганыг өнөөдөр 10.00 цагт хаах болжээ. Хаалтын дараа үргэлжлүүлэн УИХ-ын ээлжит бус чуулганыг нээхээр төлөвлөсөн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605623
0 эможи

keyboard_arrow_up